2019 оны 10 сарын 31-ний өдөр           Дугаар А/373                Улаанбаатар хот

 

АЯУТ өрхийн эмнэлгийн засварын

ажилд хөрөнгө гаргах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5, Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Түүхий нүүрсийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн А/433-А/820 дугаар тушаал, захирамж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралдааны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан агаарын чанарыг сайжруулах хоёрдугаар бүсэд байрлах 9 дүгээр хорооны “АЯУТ” өрхийн эрүүл мэндийн төвийг олон улсын болон үндэсний стандартын шаардлагыг хангасан цахилгаан халаагуураар хангах ажлыг шуурхай гүйцэтгэхийг “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ /Ч.Базарзаяа/-т үүрэг болгосугай.

            2. Шаардагдах 15,795,524 /Арван таван сая долоон зуун ерөн таван мянга таван зуун хорин дөрөв/ төгрөгийг дүүргийн өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг /Г.Батсайхан/-т даалгасугай.

  

                        ЗАСАГ ДАРГА                                               Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

153
8435
29268
6457359

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc