2019 оны 11 сарын 05-ны өдөр            Дугаар А/385                Улаанбаатар хот

 

Галын аюулаас урьдчилан сэргийлэх

ажлыг зохион байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “а”, 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3,  Засгийн газрын 201оны 07 дугаар сарын 04 ны өдрийн 199 дүгээр тогтоол, сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэх болсонтой холбогдуулан дүүргийн гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, болзошгүй ахуйн аюул ослоос урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж иргэд, аж ахуйн нэгж хуулийн этгээдийг мэдээллээр ханган  ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /В.Батсайхан/, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК –ийн Хан-Уул хэрэглэгчдэд үйлчлэх төв, Хороодын Засаг дарга нарт тус тус  үүрэг болгосугай.

2. Тус арга хэмжээний явцыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж ажиллахыг мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан /М.Өнөрсайхан/-нд даалгасугай.

3. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, ухуулга сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулахад шаардагдах зардлыг нэгдүгээр, дүүргийн гэр хорооллын айл өрхийн галын аюулгүй байдлыг хангуулах, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулах ажлын удирдамжийг хоёрдугаар, алба хаагчдын хороодод үүрэг гүйцэтгэх хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

4. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад шаардагдах 698700 ( зургаан зуун ерэн найман мянган долоон зуун) төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Г.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

5Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, ажлын явц үр дүнг танилцуулж  ажиллахыг Онцгой байдлын хэлтэс /В.Батсайхан/-т даалгасугай.

 

                         ЗАСАГ ДАРГА                                              Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1950
17750
1950
5803149

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc