2019 оны 11 сарын 06-ны өдөр            Дугаар А/390                Улаанбаатар хот

 

                                              Захирамж хүчингүй болгох тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Гэр бүлийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.4, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2  дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“Бадамлянхуа” асрамжийн төвд асруулж байгаа Анхбаяр овогтой Анирлан, Жавзандулам овогтой Анхтулга нарыг  тус дүүргийн 5 дугаар хорооны харьяат иргэн тэдний өвөө болох  Жамъянгийн Жаргалсайхан нь өөр дээрээ авч гэр бүлд нь эргэн нэгтгэх хүсэлт гаргасан тул 5 дугаар хорооны нөхцөл байдлын үнэлгээ, хамтарсан багийн хурлын шийдвэр, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн нөхцөл байдлын үнэлгээг тус тус үндэслэн “Бадамлянхуа” асрамжийн төвийн үүргийг дуусгавар болгосугай.

2. Энэхүү захирамж батлагдан гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2019 оны  07 дугаар сарын 26-ны өдрийн А/268 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

ЗАСАГ ДАРГА                                    Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1708
17595
1708
5802907

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc