2019 оны 11 сарын 08-ны өдөр            Дугаар А/395                Улаанбаатар хот

 

 “Үлгэрч ээж, аавуудын өдөр”

зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4, 8.1.5,  12 дугаар зүйлийн 12.3.1, 12.3.3, 20 дугаар зүйлийн 20.5.5, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.1.7, 5.1.16, 5.4.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Залуу гэр бүлүүдэд түүх, соёлын өвийг хамгаалах, төлөвшүүлэх, ардын урлаг, ёс заншил, уламжлалт зан үйлийг хөгжүүлэхэд залуучуудын оролцоог хангах, гэр бүлийн соёлд сургах, гэр бүлийн эерэг орчин бүрдүүлэх зорилгоор “Үлгэрч ээж, аав” өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгуулсугай.

            2. Тус өдрийн хүрээнд зохион байгуулах ажлын төлөвлөгөө батлаж,  үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулж, иргэд, олон нийтэд сурталчилж ажиллахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс /О.Мягмарсүрэн/-т захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын орлогч /А.Амартүвшин/-д тус тус даалгасугай.

 

 ЗАСАГ ДАРГА                                       Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1940
17743
1940
5803139

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc