2019 оны 12 сарын 09-ний өдөр                 Дугаар А/429              Улаанбаатар хот

 

 

Хөрөнгө гаргах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуримтлагдсан малын өтөг бууц, хог хаягдлыг цэвэрлэж орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ авч ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, хорооны Засаг дарга /А.Одбаяр/-д тус тус үүрэг болгосугай.

2. Цэвэрлэгээний ажилд шаардагдах 6,300,000 /зургаан сая гурван зуун мянга/ төгрөгийг байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

3. Ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, үр дүнг танилцуулж ажиллахыг Засаг даргын орлогч Г.Батсайханд даалгасугай. 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3197
5676
307637
5791409

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc