2020 оны 02 сарын 04-ний өдөр           Дугаар А/60                  Улаанбаатар хот

 

 

Хяналт шалгалт явуулах тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 318 дугаар тогтоолоор батлагдсан “Засаг даргын нөөц хөрөнгийн зориулалт, зарцуулалтын нийтлэг журам”-ын 2.1.3, 3.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18.1.7 дах заалт, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон сууц, нийтийн аж ахуйн үйлчилгээг сайжруулах зарим арга хэмжээний тухай” А/1358 дугаар захирамжийг  тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус   дүүргийн   нийтийн   зориулалттай   орон    сууцны    байранд    амьдарч    буй

иргэд оршин суугчдын ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хяналт шалгалтын удирдамжийг 2 дугаар, шаардагдах хөрөнгийг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай

  1. Сууц    өмчлөгчдийн    холбооны  үйл  ажиллагааг  давхар   эрхэлж  буй   барилгын

компани, хувийн орон сууцны контор, хууль бусаар байгуулагдсан сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг таслан зогсоож тухайн байрны оршин суугчдын бүх нийтийн хурлаар Сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, бүртгэхийг хороодын Засаг дарга нар, Хан-Уул дүүргийн Сууц өмчлөгчдийн холбоодын салбар зөвлөл /М.Хишгээ/-д, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ/-т тус тус даалгасугай.

  1. Захирамжийн  хэрэгжилтийг  хангаж,  үр   дүнг тайлагнаж  ажиллахыг Засаг даргын

нэгдүгээр орлогч /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай

  1. Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулахад

шаардагдах 522.000 /Таван зуун хорин хоёр мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс  /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.       

 

 

 

                             ЗАСАГ ДАРГА                                          Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

983
16530
124767
6925884

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc