2020 оны 01 сарын 28-ны өдөр      Дугаар А/38                Улаанбаатар хот

 

 

Засгийн газрын  62 дугаар тогтоолын

хэрэгжилтийг хангаж ажиллах тухай

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, 2019 оны А/433-А/820 дугаартай  хамтарсан тушаал , захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар захирамжийг   тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Тус дүүргийн нутаг дэвсгэрт “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар

    тогтоолын  хэрэгжилтийг  хангах ажлын  хэсгийн  бүрэлдэхүүнийг  нэгдүгээр   хавсралтаар баталсугай.

  2. Дүүргийн нутаг дэвсгэрт Агаарын чанарыг сайжруулах бүсэд угаар мэдрэгч айл

    өрх бүрт суурьлуулах ажлыг 72 цагийн дотор гүйцэтгэж гарын авлага материалаар хангах,   сайжруулсан түлшний нөөцлөлт, савалгаа хийх, түгээлттэй холбоотой илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч  Нийслэлийн онцгой комисст хүргүүлж ажиллахыг Ажлын хэсгийн дарга / Б.Энхболд/-д Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

  3. Түүхий нүүрс тээвэрлэж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг “Агаарын

    чанарыг сайжруулах” 2,4 дүгээр  бүсэд нэвтрүүлэхгүй байх талаар байнгын хяналт тавих зорилгоор Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд  ажиллуулах, Тээврийн цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд /-т, шаардлагатай тохиолдолд  нэмэлт хүч гаргаж ажиллуулахыг  Цагдаагийн хоёрдугаар хэлтэс /Ө.Эрдэнэхүү  /-т , зуухны засварын бригадыг 2020 оны 04 дүгээр сарын 15 хүртэл ажиллуулахыг  Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс /Ц.Бат-Эрдэнэ /-т , Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

  4. Дүүргийн хэлтэс, албадын дарга нарыг хороодод хуваарилан агаарын чанарыг

    сайжруулах бүс ,түүнд мөрдөх журмын хэрэгжилтэнд хяналт тавьж, хот дотор дундын агуулахад хадгалах, “Энканто” хангамжийн баазад савалгаа хийж байгаа цэргийн ангийн алба хаагчдыг дулаан байр, ажиллах нөхцөл бололцоогоор хангах, угаартах эрсдэлтэй айл өрхийн зуух пийшинг засварлах, сайжруулсан түлшийг нөөцлөх, тээвэрлэлт борлуулалтыг зохион байгуулж ажиллахыг  Ажлын хэсгийн дарга /Б.Энхболд /-д Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус даалгасугай.

  5. Дүүргийн хэмжээнд сайжруулсан түлшийг нөөцлөх, тээвэрлэх түгээх, зуухны

    засварын бригадын цалин хөлс, цагдаагийн албан хаагчдын цалин урамшуулал, түүхий нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийх,  ажлын хэсэг  ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд зарцуулах хоол, шатахууны зардлыг байгаль хамгаалах тоосжилтыг бууруулах зардлаас  санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

  6. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга

/Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

 

ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1018
16540
124801
6925918

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc