2020 оны 01 сарын 15-ны өдөр            Дугаар А/11                  Улаанбаатар хот

 

Нэг хот - Нэг стандарт болзолт уралдааныг

зохион байгуулах дэд ажлын хэсэг

байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.1.6,  29.2, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

  1. Хотын стандарт, норм, дүрэм хэм хэмжээг мөрдүүлэх, хяналтын тогтолцоог

    сайжруулах, төрийн албан хаагч болон хэсгийн ахлагч нарын стандарт, норм, дүрмийн талаар мэдлэг, ойлголтыг бэхжүүлэх замаар төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, Зохион байгуулагч, Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилгоор “Нэг хот – Нэг стандарт” болзолт уралдааныг зохион байгуулах дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

  2. Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1343 дугаар захирамжийн хавсралтаар

    батлагдсан удирдамжийн дагуу төлөвлөгөө гарган батлуулж, улирал бүр Засаг даргын Тамгын газарт тайлагнаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

  3. Болзолт уралдааныг удирдамжид заасан хугацаанд зохион байгуулж

тайлан, дүн мэдээг нэгтгэн танилцуулахыг Ажлын хэсэг /Г.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

ЗАСАГ ДАРГА                                       Ж. АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

234
15964
124017
6925134

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc