2020 оны 02 сарын 18-ны өдөр      Дугаар А/83                Улаанбаатар хот

 

 

Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут

дохиоллын цамхаг суурилуулах ажлын

гүйцэтгэгч сонгон шалгаруулах Үнэлгээний

хороо байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.1, 47 дугаар зүйлийн 47.4, 47.6 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Гамшгийн аюулыг зарлан мэдээлэх дуут дохиоллын цамхаг суурилуулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга                      Ц.Бат-Эрдэнэ                          

                                                Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын

                                                Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга

            Гишүүд:                                             М.Хонгор            

Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах

ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

            Э.Баатарсүрэн

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын 

                                                            Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Нийтийн аж

                                                            ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн

                                                                        Р.Энхжаргал

12 дугаар хорооны иргэн /зөвшилцсөнөөр/

            Нарийн бичгийн дарга                 Н.Содном     

Худалдан авах ажиллагааны албаны ахлах мэргэжилтэн

            2. Сонгон шалгаруулах ажлыг холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, үр дүнг танилцуулахыг үнэлгээний хороо /Ц.Бат-Эрдэнэ/-д, Худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэн төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагаатай холбогдох бүх баримт бичгээр хадгаламжийн нэгж үүсгэн архивын ажилтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд үүрэг болгосугай.

            3. Дээрх ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай 90 000 000 /Ерэн сая/ төгрөгийг 2020 оны дүүргийн төсвийн хөрөнгөөс гаргаж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

297
15941
124080
6925197

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc