2020 оны 02 сарын 21-ний өдөр                 Дугаар А/97                Улаанбаатар хот

 

 

Үүсмэл хог хаягдлын цэвэрлэгээний

ажилд хөрөнгө гаргах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 31.1.7, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн “Аян зохион байгуулах тухай” А/12 дугаар тушаал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Дүүргийн 2020 оны орон нутгийн төсвийг батлах тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. “Хоггүй шинэлцгээе” аяны хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, иргэдийн ая тухтай ажиллаж, амьдрах таатай орчин, нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 9, 10, 12, 13, 14, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн талбайд хуримтлагдсан үүсмэл хог хаягдлыг цэвэрлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ /Ц.Эрдэнэбаатар/-т, нэр дурдагдсан хороодын Засаг дарга нарт тус тус даалгасугай.

            2. Ажилд шаардагдах зардлыг байгаль хамгаалах, тоосжилтыг бууруулах зардлаас гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Үүсмэл хог хаягдлын цэвэрлэгээнд хяналт тавьж ажиллахыг Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1013
16537
124797
6925915

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc