2020 оны 02 сарын 29-ний өдөр                 Дугаар А/101              Улаанбаатар хот

 

 

Хяналт, шалгалт зохион байгуулах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5.в, 29.1.6.а, 29.2, 39.1, 39.2, Нийслэлийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Шинэ коронавирус халдварт /КОВИД-19/ өвчний тархалт дэлхий даяар буурахгүй, өргөн хүрээнд дэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, спорт, шашин, урлаг соёлын газар, амралт, жуулчны бааз, дэн буудлын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр зогсоосонтой холбогдуулан хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

            Ажлын хэсгийн ахлагч      Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга          

 

            Гишүүд:                                 Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар

                                                            Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс

                                                            Онцгой байдлын хэлтэс                                       

                                                            Хороодын Засаг дарга нар

            2. Хяналт шалгалтын ажлыг 19.00-00.00 цаг хүртэл хуваарийн дагуу зохион байгуулж, илэрсэн зөрчлийг арилгуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т, Цагдаагийн газар /Д.Манлайбаатар/-т тус тус  үүрэг болгосугай.

            3. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эрүүл мэндийн зөвлөгөө, халдвараас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг тогтмол зохион байгуулж,  үйлчлүүлэгчдэд гараа халдваргүйжүүлэх нөхцөлөөр хангах, амны хаалтын хэрэглээг хэвшүүлж ажиллахыг аж ахуйн нэгж байгууллагын удирдлагуудад даалгасугай.

            4. Холбогдох зардлыг хавсралтаар баталж, Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т зөвшөөрсүгэй.

            5. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1009
16537
124792
6925909

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc