2020 оны 03 сарын 02-ны өдөр      Дугаар А/105              Улаанбаатар хот

 

Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа

хийх тухай

 

 

            Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дах заалт, Гамшгаас хамгаалах тухай (шинэчилсэн найруулга) хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх заалт, Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Гамшгийн нөхцөл байдлын мэдээг цуглуулах, Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдэд мэдээлэл өгөх, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг боловсруулах, эрсдэлийг тодорхойлох, зөвлөмж гаргах бүрэлдэхүүнийг 1 дүгээр, удирдамжийг 2 дугаар, хөтөлбөрийг 3 дугаар, зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Гамшгийн эрсдэлийн тойм судалгааг дүүргийн түвшинд гаргаж 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн эрсдэлийн удирдлага үнэлгээ хариуцсан мэргэжилтэн дэслэгч /Т.Одгэрэл/-д даалгасугай.

3.Гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийх бүрэлдэхүүний өдрийн хоол, цай, бичгийн зардал 635200 /зургаан зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөг, газар зүйн мэдээллийн дүрсээр илэрхийлэх (GIS)-ийн зураг гаргах зардал 2.500 000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөг, нийт 3.135.200/ гурван сая нэг зуун гучин таван мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс зарцуулахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус  зөвшөөрсүгэй

4.Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс /дэд хурандаа В.Батсайхан/-т үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1003
16537
124786
6925903

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc