2020 оны 03 сарын 11-ний өдөр                 Дугаар А/120              Улаанбаатар хот

 

 

Түгээмэл тархацтай ашигт малтмалын

тээвэрлэлтийг хориглох тухай 

 

 

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Авто замын тухай хуулийн  12 дугаар зүйл 12.1.5, 12.1.8 дахь заалт,  Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4,  Авто тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.3  дахь  заалт, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны 2019 оны 04/01 тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Тус дүүргийн 10,12, 13, 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж , байгууллагуудын үйл ажиллагаа,ачааны автомашины тээвэрлэлтэд хяналт тавих ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

2. Дүүргийн болон Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын ачааны автомашины бүх жинг Хан-Уул дүүргийн  нутаг дэвсгэрийн Нисэхийн тойргоос Био, Шувуун фабрик хүртэлх замд “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2011 стандартад зааснаар хязгаарлаж,  хайрга, дайрганы тээвэрлэлт хийх болон  дамжин өнгөрөх тээвэрлэлт хийхийг хавар намрын улиралд газрын хөрсний хөлдөлт гэсэлтийн улмаас замын хийц хэсгүүд нь эвдрэхэд эмзэг болсон үед буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ноос 4 дугаар сарын 20, 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 10-ны хооронд  тээвэрлэлт хийхийг хориглосугай.

3.   Дүүргийн 10, 12, 13, 14, 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, нөөц ашиглаж байгаа боловч 2020 оны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, техникийн, биологийн, дүйцүүлэх нөхөн сэргээлт хийгээгүй болон  Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2019 оны 04/01 дугаар тогтоолын 3, 4, 5 дахь заалтыг хэрэгжүүлээгүй  аж ахуйн нэгж байгууллагуудын хайрга, дайрга  олборлох, тээвэрлэх үйл ажиллагааг зогсоосугай.

4. Төв аймгийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудаас хайрга, дайрганы тээвэрлэлт хийж байгаа хүнд даацын автомашинуудыг Хан-Уул дүүргийн 10, 12, 13, 14, 21 дүгээр хороодын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэхийг   хориглосугай.

5.  Хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг дээд шатны байгууллагад хүргүүлж ажиллахыг Ажлын хэсэг  /Г.Батсайхан/-т,  Мэргэжлийн хяналтын хэлтэс /Б.Алтантуяа/-т тус тус үүрэг болгосугай.

6.  Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлон тээвэрлэлт хийж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын том оврын болон хүнд даацын автомашинаар тэвшийн даац хэтрүүлэх, үйлдвэрийн хийцийг өөрчлөх, өндөрлөсөн зөрчлийг арилгах, тээвэрлэлтэд  хяналт тавих зорилгоор Замын  цагдаагийн хэлтсийн албан хаагчдыг 2020 оны 03 дугаар сарын 20-ноос эхлэн  томилж ажиллуулахыг Замын цагдаагийн хэлтэс /Н.Хангарьд/-т, шаардлагатай тохиолдолд нэмэлт хүч гаргаж ажиллуулахыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газар  /Д.Манлайбаатар/-т тус тус үүрэг болгосугай.

7. Захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд   хяналт шалгалт хийх ажлын явцад зөрчил гаргасан автомашинуудыг журамлан саатуулах хашааны бэлэн байдлыг хангах, эвдэрсэн газрын хэмжилт хийх багаж, төхөөрөмж худалдан авах, зөрчлийг баримтжуулах камер байрлуулах,  дрон худалдан авах, хяналтын цэгт томилогдсон цагдаагийн хэлтсийн албан хаагчдад олгох цалин урамшуулалд  шаардагдах зардлыг байгаль хамгаалах тоосжилтыг бууруулах зардлаас санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т , Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус  зөвшөөрсүгэй.

8. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Г.Батсайханд/-д үүрэг болгосугай.

 

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

333
15970
124116
6925233

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc