2020 оны 03 сарын 09-ний өдөр                 Дугаар А/111              Улаанбаатар хот

 

 

Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны

бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай

 

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний  удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29,2,  Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүүхдийг гэмт хэрэг үйлдэх, гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, насанд хүрээгүй хүнд холбогдох хэргийг бүртгэх, мөрдөн байцаах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн болон гэрч, хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах оролцогч талуудын хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор дүүргийн “Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо”-ны бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсантай холбогдуулан үйл ажиллагааг эрчимжүүлж, төлөвлөгөө гарган хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг ажлын албанд үүрэг болгосугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/134 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1033
16544
124816
6925933

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc