2020 оны 03 сарын 11-ний өдөр                 Дугаар А/118              Улаанбаатар хот

 

 

Санхүүжилтийн эх үүсвэрт өөрчлөлт

оруулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6 ”л”, 29.2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3 дахь заалт, Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоол, 2019 оны А/433-А/820 дугаартай хамтарсан тушаал, захирамжаар батлагдсан “Агаарын чанарыг сайжруулах бүс, түүнд мөрдөх журам”, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/1016 дугаар захирамжийг  тус тус үндэслэн  ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн нутаг дэвсгэрт Агаарын чанарыг сайжруулах бүсэд зорилтот бүлгийн ганц бие өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, өрх толгойлсон эх  зэрэг айл өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулах, угаартах эрсдэлээс хамгаалж зуух, пийшингийн эвдрэл гэмтэл зэргийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч  ажиллахыг Ажлын хэсгийн дарга /Б.Энхболд/-д, Нийтлэг үйлчилгээний алба ОНӨААТҮГ /Б.Базарзаяа/-т тус тус үүрэг болгосугай.

            2. Дүүргийн хэмжээнд зорилтот бүлгийн айл өрхөд хүрч ажиллах,  угаартах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, засвар үйлчилгээ хийх зуухны засварын бригадын цалин хөлсний  зардлыг хавсралтаар баталж, өвөлжилтийн  бэлтгэл  хангах  зардлаас  санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Энэ захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2020 оны А/38 дугаар захирамжийн байгаль хамгаалах тоосжилтыг бууруулах зардлаас гаргах  зуухны засварын бригадын цалин хөлс олгох тухай гуравдугаар хавсралтыг  хүчингүй болсонд  тооцсугай.

            4. Захирамжийн биелэлтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг ажлын хэсгийн дарга /Б.Энхболд/-д үүрэг болгосугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

285
15931
124068
6925185

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc