2020 оны 03 сарын 13-ны өдөр      Дугаар А/123              Улаанбаатар хот

 

 

Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэгийн

өргөтгөлийн барилгын хүзүүвч барих ажлын

гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах

 үнэлгээний хороо байгуулах тухай

 

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3,  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 21 дүгээр тогтоол, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/56 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/293 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын хүзүүвч барих  ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэй байгуулсугай.

Үнэлгээний хорооны дарга                      Г.Батсайхан                 

                                                Хан-Уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч

            Гишүүд:                                             Д.Билгүүн            

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны

албаны Бичиг хэрэг, архивын ажилтан 

Э.Баатарсүрэн

                                                          Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын

                                                            Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн мэргэжилтэн

                                                                        Д.Аюуш

                                                            5 дугаар хорооны иргэн /зөвшилцсөнөөр/

            Нарийн бичгийн дарга                 М.Хонгор     

Худалдан авах ажиллагааны албаны Худалдан авах

ажиллагаа хариуцсан мэргэжилтэн

                 2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажлыг зохион байгуулах Үнэлгээний хорооны үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, хууль тогтоомжийн дагуу арга хэмжээг цаг тухайд нь авч ажиллахыг Үнэлгээний хорооны дарга /Г.Батсайхан/-д үүрэг болгосугай.

                 3. Сонгон шалгаруулалттай холбогдолтой баримт бичгээр архивын нэгж бүрдүүлж, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгөхийг Худалдан авах ажиллагааны алба /Т.Улсболд/-нд даалгасугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1024
16544
124807
6925924

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc