2020 оны 03 сарын 18-ны өдөр      Дугаар А/137              Улаанбаатар хот

 

  

Мал аж ахуйн салбарын хаваржилтад

зориулан өвс худалдан авах тухай

 

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /а/, 29.2, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, Засгийн газрын 2019 оны 285 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар албан даалгаврыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн хэмжээнд цас ихтэй мал бэлчээрлэх боломжгүй болж, хаваржилт хүндрэх нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан дүүргийн 12, 13, 14 дүгээр хороонд өвс худалдан авч, олгох ажлыг зохион байгуулахыг Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс /Ц.Одонтунгалаг/-т, Онцгой байдлын хэлтэс /В.Батсайхан/-т, хорооны Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

            2. Өвс худалдан авахад шаардагдах 9,490,500 /Есөн сая дөрвөн зуун ерэн мянга таван зуу/ төгрөгийг хавсралтаар баталж, өвөлжилтийн бэлтгэл хангах зардлаас гаргахыг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/-т, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

            3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж, удирдлага арга зүйгээр хангаж, ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г. Батсайханд үүрэг болгосугай.

 

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                                         Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

252
15903
124035
6925152

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc