2020 оны 03 сарын 31-ний өдөр                 Дугаар А/144              Улаанбаатар хот

 

Шуурхай штабын хугацааг сунгаж

ажиллуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн “б”, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.4.2, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62, 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай” 64 дүгээр тогтоол, Сангийн сайдын 2018 оны 318 дугаар тушаал, нийслэлийн Засаг даргын 2020 оны “Коронавируст /КОВИД-19/ халдвараас иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлж байгаа ажлыг эрчимжүүлэх тухай” А/436 дугаар захирамжийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, үүссэн нөхцөл байдлын талаарх мэдээ, мэдээллийг дамжуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, голомтод хүрэлцэн очиж хариу арга хэмжээ авч ажиллах үүрэг бүхий Шуурхай штабыг 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд сунгаж ажиллуулсугай.

2. Шуурхай штабт үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний хуваарийг 1 дүгээр, шуурхай албаны автомашины хуваарийг 2 дугаар, штабын ажиллах журмыг 3 дугаар, шаардагдах зардлын тооцоог 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай.

3. Ээлжийн үүрэг гүйцэтгэсэн албан хаагчдад Хөдөлмөрийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасны дагуу нэмэгдэл хөлс олгох, эсхүл мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.3-т заасны дагуу нөхөн амруулахыг холбогдох хэлтэс, албадын дарга, захирал нарт зөвшөөрсүгэй.

4. Шуурхай штабын үйл ажиллагаанд шаардагдах 3576000 /гурван сая таван зуун далан зургаан мянга/ төгрөгийн зардлыг Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Засаг даргын Тамгын газар /Б.Энхболд/, Санхүү, төрийн сангийн хэлтэс /М.Цогзолмаа/-т тус тус зөвшөөрсүгэй.

5. Үүрэг гүйцэтгэх үеийн бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, сахилга хариуцлагыг чанд сахин ажиллахыг Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга, захирал нарт үүрэг болгосугай. 

6. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, батлагдсан хуваарийг мөрдөөгүй албан тушаалтанд холбогдох хариуцлага тооцож ажиллахыг Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайханд даалгасугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1043
16548
124826
6925943

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc