2020 оны 04 сарын 13-ны өдөр      Дугаар А/172              Улаанбаатар хот

 

Гомдлын шаардлагын зөвлөлийг

шинэчлэн батлах тухай

  

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх ажил олгогч, даатгуулагч болон нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянан шийдвэрлэх орон тооны бус Гомдлын шаардлагын зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралтаар шинэчлэн баталсугай.

            2. Ажил олгогч, даатгуулагч болон Нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан маргаантай асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэж ажиллахыг Гомдлын шаардлагын зөвлөлд үүрэг болгосугай.

            3. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан дүүргийн Засаг даргын 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/231 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                        ЗАСАГ ДАРГА                                             Ж.АЛДАРЖАВХЛАН

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1039
16546
124822
6925939

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc