ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Нийгмийн халамж
 Үйлчилгээний төрөл

Ангилал : Нийгмийн халамжийн тэтгэвэр

  Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
  Иргэн түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх
  Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ
  Өдрийн үйлчилгээ
  Түр байрлуулан асрамжлах
  Сэргээн засах үйлчилгээнд хамруулах
  Зөвлөгөө өгөх
  “Эхийн алдар” одонтой эх
  Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ
  Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эх
  Гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон эх /эцэг/
  Байнгын асаргаа шаардлагатай 16 ба түүнээс дээш насны иргэн
  Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэлх насны хүүхэд
  Хоёр ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэн
  Гэр оронгүй тэнэмэл өрх, иргэн
  Хорих ангиас суллагдсан өөрийн гэр оронгүй иргэн
  18 нас хүрээгүй байхдаа бүтэн өнчин болсон 18-24 насны иргэн
  Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн
  Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн
  Хүчирхийлэлийн улмаас хамгаалах шаардлагатай болсон хүүхдийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа иргэн
  Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн
  18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг
  Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд
  16 насанд хүрсэн одой иргэн

Ангилал : Ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт

  Монгол улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т орон сууцны хөлс төлөх болон түлш худалдан авах мөнгөн тусламж
  Гавъяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн орон сууцны хөлс төлөх болон түлш худалдан авах мөнгөн тусламж
  Монгол улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнэ /энгийн өрөөний тарифаар/
  Монгол улсын болон Хөдөлмөрийн баатар, ардын болон гавъяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх буцах замын зардал
  Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр/нөхөр/-т олгох мөнгөн тусламж
  Нийслэлээс 1000-аас дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ахмад настан эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зорилгоор нийслэлд ирэх унааны зардал
  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ахмад настан нас барвал оршуулгын тэтгэмж олгох тусламж
  Магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулах хөнгөлөлт /энгийн өрөөний тарифаар/
  Тэжээн тэтгэх хүүхэдгүй, эсхүл ёсны тэжээн тэтгэгч нь дэмжлэг туслалцаа үзүүлэх боломжгүй нь тогтоогдсон ахмад настан болон хүндэт донор ахмад настан орон сууцны хөлс төлөх болон түлш худалдан авах мөнгөн тусламж /түүнчлэн 2006 оны 7-р сарын 1-ний өдрөөс өмнө эрх нь үүссэн төрийн өндөр албан тушаал хашиж байсан ахмад настан/
  Ахмадын зориулалттай амралт, сувилалын газарт амрах эрхийн бичгийн хөнгөлөлт
  Хөл, гар, шүдний протез, сонсох, харах эрхтний ортопедийн хэрэгсэл худалдан авсан болон дотоодод хийлгэсэн зардлын үнийг хөнгөлөлт

Ангилал : Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, мөнгөн тусламж

  Олимп тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн ХБИ-д үзүүлэх мөнгөн тусламж
  Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан оршуулгын тэтгэмж авах эрх үүсээгүй, ганц бие ХБИ, ХБХүүхэд нас барвал оршуулгын тэтгэмж олгох тусламж
  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь хүүхдийн зусланд амарвал эрхийн бичгийн хөнгөлөлт
  Бүрэн хараагүй хүн эмнэлэгийн байгууллагын дүгнэлтээр эмчлүүлэх, рашаан сувилалд сувилуулахаар аймгаас нийслэлд, нийслэлээс аймагт зорчих унааны зардал
  Нийслэлээс 1000-аас дээш км алслагдсан газарт байнга оршин суудаг ХБИ эмчлүүлэх, шинжилгээ хийлгэх зорилгоор нийслэлд ирэх унааны зардал Хараагүй хүний брайлын үсгээр бичсэн захидал, ил захидал, брайль хэвлэл 10 кг хүртэлх илгээмжийг дотоодод үнэ төлбөргүй явуулж, хараагүй хүний зориулалттай техник, тоног төхөөрөмж, материал хэрэгслийг дотоодод үнэ төлбөргүй хүргүүлэх хөнгөлөлт
  18 насанд хүрсэн бүрэн хараагүй иргэний харилцаа холбооны зардлын хөнгөлөлт
  ХБХүүхдийн болон хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан иргэний нэг хүүхдийн цэцэрлэгийн хоолны зардлын хөнгөлөлт
  ХБХүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн сургуульд ирж, очих унааны зардлын хөнгөлөлт
  ХБИ-ий дотоодод хиилгэсэн протезийн хөнгөлөлт
  18 хүртлэх насны ХБХүүхдийн дотоодод хиилгэсэн протезийн хөнгөлөлт
  Бүрэн хараагүй, бүрэн хэлгүй дүлий, одой иргэн болон байнгын асаргаа шаардлагатай хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан ХБИ-д орон сууцны хөлс төлөх болон түлш худалдан авах мөнгөн тусламж

Зохиогчийн эрх © 2014 Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар CloudNetwork LLC