ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ Өмч, Газрын харилцаа
 Үйлчилгээний төрөл

Ангилал : Газар эзэмших

  Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлуудын газрын асуудлыг судлан шийдвэрлэх, чөлөөлөх арга хэмжээ авах
  Дүүргийн нутаг дэвсгэрт гарч буй зөрчлүүдийг таслан зогсоох
  Газрын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх
  Газар эзэмших эрхийг сунгах
  Газар эзэмших эрх бусдад шилжүүлэх
  Газар эзэмших эрх баталгаажуулах

Ангилал : Газрын кадастрын чиглэлээр

  Өмчилсөн газрын тэмдэглэгээг мэдээллийн санд будаж тэмдэглэх
  Газар эзэмшиж, өмчлөх эрхийг түдгэлзүүлэх болон эзэмшиж, өмчилж буй лавлагаа гаргах
  Барьцааны бүртгэл хийх, чөлөөлөх
  Өмчилсөн газрын кадастрын зурагт байшин, гараж зэрэг үл хөдлөх хөрөнгийн кадастрын зураг бүртгүүлэх
  Өмчилсөн газарт хуваалт хийж, мэдээллийн санд кадастрын зураг өөрчлөх
  Өмчилсөн газрын кадастрын зургийн нэр солих
  Эзэмших эрх олгогдсон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу кадастрын зургийг мэдээллийн санд бүртгэх, өөрчлөх

Ангилал : Газар өмчлөлийн чиглэлээр

  Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу “Иргэнд өмчлүүлсэн газрын хувийн хэрэг”-ийг бүрдүүлэх, Нийслэлийн архивт хүлээлгэж өгөх
  Иргэнд газар өмчлүүлсэн бүртгэлийг хийхдээ овог нэр, регистр, иргэний үнэмлэхний дугаар, хороо, хаягийг зөв бичсэн эсэхэд хяналт тавих, дахин нягтлах, буруу бичилтийг засварлах
  Өмчлөх нэгж талбарын давхардал, тухайн иргэн нэг удаа үнэгүй өмчилсөн эсэхийг дүүргийн газар өмчлөлийн мэдээллийн сангийн хэмжээнд шалгах
  Дотоодын хэрэгцээнд болон иргэд, хуулийн этгээдэд кадастрын зураглалын мэдээллээр үйлчлэх
  Эзэмших эрх өмчлөх эрхэд шилжих тохиолдол бүрийг төлбөрийн байцаагчид мэдэгдэх буюу санал авч харилцан холбоотой ажиллах
  Нийслэлийн Засаг даргын газар өмчлүүлсэн захирамжийн дагуу шийдвэр бичиж, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, кадастрын зургийн хамт иргэнд хүлээлгэж өгөх
  Газар өмчлөх эрхтэй нь тогтоогдсон иргэнд газар өмчлүүлэх тухай захирамжийн төсөл хийж, Нийслэлийн Засаг даргад уламжлах
  Газар өмчлөх тухай иргэний хүсэлтийг хүлээн авч, тухайн иргэн “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуульд заасны дагуу газар өмчилж авах эрх бүхий этгээд болохыг шалгах, газар дээр нь очиж тулгах
  Дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдээс ирүүлсэн кадастрын зураг, талбайн хэмжээ зөрүүтэй асуудлыг шийдвэрлүүлэх мөн тус захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хүлээж авах, бүртгэх ажлыг хуулийн дагуу явуулах
  Дүүргийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар нэг удаа үнэгүйгээр газар өмчилж авсан иргэдээс ирүүлсэн “хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл”-ийн гэрээ байгуулсан хүсэлтийг хүлээж авах, бүртгэх ажлыг хуулийн дагуу явуулах
  Дүүргийн нутаг дэвсгэрт иргэнд гэр бүлийн зориулалтаар газар өмчлөх хүсэлтийг хүлээж авах, бүртгэх ажлыг хуулийн дагуу явуулах

Ангилал : Газрын төлбөрийн чиглэлээр

  Газрын төлбөрийн өр барагдуулах гэрээ байгуулах
  Газрын төлбөрийн төлбөр тогтоох акт хийх
  Иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх

Ангилал : Архив, бичиг хэргийн чиглэлээр

  Иргэн, аж ахуйн нэгж байгууллагад архивын лавлагаагаар үйлчлэх
  Иргэдийн өргөдөл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлүүлэн хуулийн хугацаанд хариу өгөх

Зохиогчийн эрх © 2014 Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар CloudNetwork LLC