АЖИЛ ОЛГОГЧДЫН ӨДӨРЛӨГ БОЛНО

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газраас   2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагаас “Монгол тээвэр” нэгтгэлийн харъяа тээврийн үйлчилгээ эрхэлдэг 16 байгууллага оролцсон “Ажил олгогчдын өдөрлөг” зохион байгуулагдана.

Өдөрлөгийн үеэр  жолооны “С” ангилалтай  иргэнийг шууд ажилд авах ба “В” ангилалтай иргэнийг сургалтанд хамруулж ажлын байраар хангах боломжтой тул сонирхсон иргэд идэвхитэй оролцоно уу. 

/Өдөрлөг Хан-Уул дүүргийн “Таван богд “ ХХК-ны замын эсрэг талд байрлах ХХҮЕГазрын 1 дүгээр давхарт болно.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

6823
21832
96312
4162133

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc