НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН 24-НИЙ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТ /№12/

 

 

  2019 оны 07 дугаар сарын 04                                                                                                                                                              Улаанбаатар хот

Д/д

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ

0-100

1

Нийслэлийн хэмжээнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа, орчны аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, гаргасан зөрчлийг арилгуулж, шалгалтын дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Мэргэжлийн хяналтын 2019 оны төлөвлөгөөт шалгалтаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 17 цэцэрлэгт шалгалт хийж, нийт 254 зөрчил илрүүлж, илэрсэн зөрчилд 6 албан шаардлага, 5 албан даалгавар,1.800.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авсан. Ерөнхий боловсролын 4-н сургуульд хяналт шалгалт хийж 85 зөрчил илрүүлж, 3 албан шаардлага, 1 албан даалгавар, 200.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч, шалгалтаар 10 дугаар сургуулийн барилга стандартын шаардлага хангахгүй, 3 ээлжээр хичээллэж байсан зөрчилд холбогдох дээд байгууллагад барилгыг шинэчлэн бариулах санал хүргүүлж, улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлсэн. 31 сургууль болон цэцэрлэгийн гадна орчны аюулгүй байдалд хяналт шалгалт хийж, 60 зөрчил илрүүлэн 31 зөвлөмж, 1200.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ авч тус тус ажилласан.

 

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

2

Дүүргүүдийн худалдан авах ажиллагааны явц удаашралтай байгаа тул эрчимжүүлж ажиллах.

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/188, А/256 дугаар захирамжаар улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 10,373.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 7 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс тендер зарласан-3, тендерийн баримт бичиг боловсруулагдаж буй-2, газрын захирамж, зураг төсөв, ажлын даалгавар хүлээгдэж буй-2 төсөл арга хэмжээ байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/376 дугаар захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 357.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 34 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр тендер зарлагдаж 06 дугаар сарын 28-ны өдөр нээлт хийн, үнэлгээ хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/132, А/373, А/624 дугаар захирамжаар нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх 800.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 16 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх дүүргийн Засаг даргад шилжин ирсэн. Үүнээс үнэлгээ хийгдэж буй-4, тендер зарлагдах шатанд-3, ажлын даалгавар боловсруулж буй-1, батлагдсан төсөл, арга хэмжээнд өөрчлөлт орж шинээр судалгаа хийгдэж буй-3 /06 сарын 21-ны А624 захирамж/, ажлын даалгавар, техникийн тодорхойлолт хүлээгдэж буй-5 төсөл, арга хэмжээ байна.

Дүүргийн ИТХ-ын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06 дугаар тогтоолоор орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт шинээр 40 төсөл, арга хэмжээ хэрэгжихээр батлагдсан. Үүнээс хэрэгжиж дууссан-2, хэрэгжиж буй-2, гэрээ байгуулах шатанд 4, үнэлгээ хийгдэж буй-6, тендер зарласан-3, тендер зарлагдах шатанд-4, зураг төсөвт магадлал хийгдэж буй-4, зураг төсөв хийгдэж буй-2, холбогдох газруудаас зургийн даалгавар, зөвшөөрөл хүлээгдэж буй 3 төсөл, арга хэмжээ байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны албанд дүүргийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих 30 төсөл арга хэмжээний хувьд:

3 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээг хийж, 4 төсөл арга хэмжээний тендерийг зарласан материал хүлээн авч байна. Тендерийн баримт боловсруулж байгаа 6 төсөл арга хэмжээ байгаа бөгөөд 2 төсөл арга хэмжээний гэрээ байгуулагдан, 4 төсөл арга хэмжээний зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, 11 төсөл арга хэмжээний ажлын даалгавар ирүүлээгүй байна. Дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих 2 төсөл арга хэмжээний тендерийг зарласан тендерийн үнэлгээ хийгдэж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

70%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

3

Иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохион байгуулах.

Цагдаагийн II хэлтэс:

Оршин суугчдын аюулгүй байдлыг хангах, орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчил ихээр гардаг газар, гудамж талбай, 4, 5, 6, 7, 8 дугаар хороодод телехяналтын 116 камерыг байршуулан хяналт тавин ажиллаж байна. 2019 оны эхний хагас жилд орон сууц, нийтийн байр 20, гэр хорооллын гудамж 60, авто замын 23 нийт 106 камераар хяналт тавьж 92 зөрчлийг илрүүлэн, камерын хяналтаар 2 гэмт хэргийг илрүүлсэн. Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага 250, гэмт хэргийн талаар төлбөртэй мэдээлэл авна гэх гарын авлага 400, сэрэмжлүүлэг 492, зурагт хуудас 3 нийт 1245 гарын авлагыг хэвлүүлэн иргэдэд тарааж ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Цэрэнпүрэв

4

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, авто замын барилга, байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах, үерийн далан сувгийн засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж ажиллах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 14, 15, 16 дугаар хороодын хөрсний ус зайлуулах далан суваг, авто замын доогуурх ус гадагшлуулах суваг дотор хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэх нэгдсэн арга хэмжээг 2019 оны 03 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулж нийт 38.3 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн. Дүүргийн “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Охь мандал” ХХК, “Эко Эрин тохижилт” ХХК-ууд хариуцсан зам дагуух үерийн байгууламжуудыг тогтмол цэвэрлэж, хяналт тавьж ажиллаж байна. Дүүргийн 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 6, 7 дугаар хорооны засмал зам дагуу гадаргын ус зайлуулах шугам байгуулах ажлын даалгавар авахаар нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газарт хүсэлт хүргүүлэн, мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэгдэхээр хүлээгдэж байна. Дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/234 дүгээр “Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Туул голын ай сав газар эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийг ажиллуулж эхэлсэн бөгөөд 11 дүгээр хороо Зайсан толгойн үерийн суваг шуудуу хог хаягдлаар дүүрсэн байсан зөрчлийг арилгуулсан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын сайт, пэйж хуудсаар дамжуулан иргэдэд үер уснаас сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлэг бэлтгэн хүргэж байна. Мөн “Завьт” эргүүл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан цагдаагийн эргүүл, олон нийтийн цагдаагийн ажилтны эргүүл, урамшилт эргүүлүүд нийт 11 алба хаагчийг ажиллуулж ажлын талаарх мэдээг сарын бүрийн 25-ны өдөр танилцуулан үр дүнг тооцон ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн, Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга, Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Цэрэнпүрэв

5

Нийслэлийн хэмжээнд байгаа өнгө үзэмжгүй, чанарын шаардлага хангахгүй, зар сурталчилгааны самбаруудыг цэгцлэх ажлыг зохион байгуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 9/10 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ын тавигдах шаардлагад нийцсэн хаяг, хаягийн байгууламж бүхий жишиг гудамжийг бий болгох ажлын хүрээнд Чингисийн өргөн чөлөөнд үйл ажиллагаа явуулж байгаа 125 аж ахуйн нэгж байгууллагад хаягийн байгууламжийг буулгаж стандартын дагуу шинэчлэх тухай хугацаатай мэдэгдэл хүргүүлсэн.

Шаардлага биелүүлээгүй Нэхмэлийн 3, 4, 7 дугаар байрны 32 аж ахуйн нэгж байгууллагыг хаягийн байгууламжийг албадан буулгаж, 12 аж ахуйн нэгж байгууллага стандартын дагуу шинэчлэн байрлуулсан байна. Чингисийн өргөн чөлөөний нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан 21 төмөр суурьтай хулдаасан самбарыг буулгаж хураасан. Нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа зөвшөөрөлгүй, өнгө үзэмж муутай хаяг хаягийн байгууламжийн судалгааг гарган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн гэрэлтүүлэг, рекламны байгууламж,СӨХ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Насан-Очир

6

Нийслэлийн хэмжээнд байгаа нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгааг анхаарч хог хаягдалгүй байлгах, цэвэрлэгээний ажлыг зохион байгуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийтийн эзэмшлийн зам талбайн хуучин тоглоомын талбайг сэргээн засварлах ажлын хүрээнд 1, 10, 16, 12, 14 дүгээр хорооны 6 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажлыг төлөвлөж байна. 10 дугаар хороо 61, 62 дугаар байрны тохижилтын ажил 95%-тай, 16 дугаар хороо 7 дугаар сургуулийн гадна талбайн тохижилтын ажил 30%-тай, 10 дугаар хороо 4 улирлын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил 80%-тай хийгдэж байна.

Нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууц хороолол дундах ногоон байгууламж, зам талбайн чийгшүүлэлт, хог цэвэрлэгээг тогтмол хуваарийн дагуу хийж гүйцэтгэж байгаа бөгөөд дараах байрлалуудын ногоон байгууламжийн арчилгаа хийж байна.

  • 14, 15-р байр мод - 4600 м.кв
  • То вангийн гудамж зүлэг - 2830 м.кв
  • Шинэ Хан-Уул цэцэрлэгт хүрээлэн - 20,000 м.кв
  • 3-р хороо, саарлын 3-р байр - 1600 м.кв
  • Соёлын ордон - 5100 м.кв
  • Төр тогтохын гудамж - 1250 м.кв мөн орон сууцны дундах зүлэгжүүлэлт ногоон байгууламжийн усалгаа тордолгоо хийгдэж байна.

Өдөрт дунджаар 8000–16000 м.кв зүлэг, 450м ургамлын хашлага, 1200 ширхэг бут сөөгний усалгаа 500 ширхэг модны тогооны цэвэрлэгээ хийгдэж байна.

 

90%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн Тохижилт, ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Туяацэцэг

7

Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах.

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс:

Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн 57 төсөл, арга хэмжээ, дүүргийн төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр он дамжин болон шинээр хэрэгжиж буй 46 төсөл, арга хэмжээний ажлын явцын мэдээллийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст сар бүрийн 05-ны өдрийн дотор хүргүүлэн ажиллаж байна.

Худалдан авах ажиллагааны алба:

Худалдан авах ажиллагааны албанд улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих эрх шилжиж ирсэн төсөл арга хэмжээний хувьд: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих А/188 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 6 төсөл арга хэмжээнээс 1 төсөл арга хэмжээний тендерийн үнэлгээг хийж, 2 төсөл арга хэмжээний тендерийг зарласан материал хүлээн авч байна. 3 төсөл арга хэмжээний зураг төсөв ажлын даалгавар ирүүлээгүй байна. А/256 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний зураг төсөв ажлын даалгавар ирүүлээгүй байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих А/158 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээ нийслэлийн Засаг даргын захирамжаар хүчингүй болсон.

А/376 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний тендерийг зарласан тендерийн үнэлгээ хийж байна. А/529 дүгээр захирамжаар эрх шилжиж ирсэн 1 төсөл арга хэмжээний Үнэлгээний хороог байгуулан, анхан шатны байдлаар тендерийн баримт бичиг боловсруулан ажиллаж байна.

Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэн хэрэгжих А/132 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 8 төсөл арга хэмжээний хувьд 3 төсөл арга хэмжээний тендерийг зарласан тендерийн үнэлгээ хийж байгаа 3, тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 3, зураг төсөв ажлын даалгавар ирүүлээгүй байгаа 2 төсөл арга хэмжээ байна. А/373 дугаар захирамжаар эрх шилжиж ирсэн 6 төсөл арга хэмжээний хувьд тендерийн баримт бичиг боловсруулж байгаа 1, 5 төсөл арга хэмжээний зураг төсөв ажлын даалгавар ирүүлээгүй байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлт гаргасан: Эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, Худалдан авах ажиллагааны албаны бичиг хэрэг, архивын ажилтан Э.Мөнхжаргал

8

Нийслэлээс зарласан хурал, зөвлөгөөн, олон нийтийн арга хэмжээнүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцорч, таслахгүй байх, биечлэн оролцож байх, хурал зөвлөгөөнд ирдэггүй удирдлагуудад хариуцлага тооцох.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагууд болон харьяа хэлтэс, албадын дарга нар нийслэлээс зохион байгуулсан хурал, зөвлөгөөнд тухай бүр оролцож байгаа бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай болон гадаадад томилолтоор ажиллах шаардлага гарсан тохиолдолд орлон гүйцэтгэгч нь хурал зөвлөгөөнд оролцож байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

9

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах

Цагдаагийн I хэлтэс:

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас зохион байгуулсан “Нэг хором“, “Зөв тусгал” аян, “Эмзэг цэг” хяналт шалгалт нэгдсэн арга хэмжээ, иргэдийн өмчийн хулгай, орон байрны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Хаалт боолт”, Эрэн сурвалжилалт” тусгай арга хэмжээ, “Цахим тоглоом”, “Хүүхдийн аюулгүй байдал”, “Халаасны хулгай”, “Баривчилгаа-1”, Цагдаагийн байгууллагын ахмад ажилтан нартай хамтран ажиллах тусгай арга хэмжээ, “Урамшилт эргүүл”, зэрэг нийт нэгдсэн 6, тусгай 47 арга хэмжээг зохион байгуулж, үр дүнг тооцон ажилласан. Мөн Гэгээнтэн цогцолбор, Зайсан хилл, Таван богд, ВSВ, Мишээл экспо зэрэг газруудад Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Цагдаагийн газраас бэлтгэн гаргасан иргэдийн өмчийн хулгай болон тодорхой төрлийн гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 32 төрлийн видео шторк, постер зэргийг олон удаагийн давтамжтайгаар гаргаж иргэд олон нийтэд сэрэмжлүүлэн ажилласан.

Цагдаагийн II хэлтэс:

Гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Буянт-Ухаа нисэх онгоцны буудал, түүний ойр орчмоор Иргэний агаарын тээвэр дэх Цагдаагийн хэлтсийн алба хаагчтай хамтран явган эргүүлийн чиглэлд давхардсан тоогоор 19 чиглэлд 38 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажилласан. Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 128 мэдэгдэл, 16/836 дугаар албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хүргүүлж, үр дүнг газар дээр нь шалгаж ажилласан.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

100%

Үүрэг даалгаврыг: Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Цэрэнпүрэв

10

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих ажлын хүрээнд худалдаа, үйлчилгээ гаргах иргэн, аж ахуйн нэгжийн бүрдүүлэх материалын жагсаалтыг олон нийтэд мэдээлэх зорилгоор дүүргийн веб сайт болон дүүрэг, хорооны мэдээллийн самбарт байршуулан, 2019 оны 06 дугаар сарын 13-27-ны өдрийг дуустал материалыг хүлээн авсан. Хуушуурын 70, худалдааны 60 нийт 130 иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтаан, сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2019 оны A/151 дугаар “Үндэсний Их баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээг зохион байгуулах, хяналт тавих тухай” тушаалын дагуу Хан-Уул дүүргээс хоол үйлдвэрлэл явуулах 70 аж ахуйн нэгж, худалдааны 10 нийт 80 аж ахуйн нэгж байгууллагад зөвлөмж бэлтгэн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Mэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн хэлтэстэй хамтран баяр наадмын үйл ажиллагаанд хоол, худалдаа үйлдвэрлэлээр оролцох аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын А/42 дугаар тушаалын дагуу Улсын баяр наадмаар тус хэлтсийн 24 улсын байцаагч хяналт тавьж ажиллах бөгөөд болзошгүй хордлогын үед дуудагдан ажиллах байцаагчдын хуваарийг гарган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

11

Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн талбайд байрлуулж хяналт тавьж ажиллах.

Замын цагдаагийн хэлтэс:

Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим иргэдийн автомашины зогсоолыг баяр наадмын үеэр аж ахуйн нэгж байгууллагуудын талбайг түр хугацаагаар ашиглуулан хамтран ажиллах тухай албан бичгийг дараах аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлсэн. Үүнд:

а. “Ж”-жуулчны зогсоолыг ашиглах талаар /нийт 200 автомашин/ “Говийн од групп” ХХК, “Скай хайпермаркет” ХХК

б. “Г”, “Ү” зогсоолыг ашиглах талаар /нийт 1800 автомашин/ “Отбар” ХХК, “Эн Си Ди” ХХК, “Таван богд” ХХК

в. “А”, “ДК” зогсоолыг ашиглах талаар /500 автомашин/ “Хурд групп” ХХК-уудад тус тус хүргүүлэн, Төв цэнгэлдэх хүрээлэнд 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд Замын цагдаагийн хэлтсийн 30 албан хаагч ажиллах хуваарь гарган ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

80%

Үүрэг даалгаврыг: Замын цагдаагийн хэлтэс

Биелэлт гаргасан: Замын цагдаагийн хэлтсийн ахлах зохицуулагч Б.Батгэрэл

12

Гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлж ажиллах.

Онцгой байдлын хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/234 дүгээр “Болзошгүй үер, усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Туул голын ай сав газар эрэг дагуу усны ослоос урьдчилан сэргийлэх эргүүлийг ажиллуулж эхэлсэн бөгөөд “Завьт” эргүүл нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Цагдаагийн II хэлтэс:

Туул голын эрэг дагуу цагдаагийн II хэлтсийн нийт 11 алба хаагчаас гадна урамшилт эргүүлүүд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд гол усны аюулаас урьдчилан сэргийлэх, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж усанд эндэхээс сэргийлэх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, үер усны аюулаас болгоомжлох чиглэлээр ард иргэдэд яриа таниулга хийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2 удаагийн давтамжтай сэрэмжлүүлэг хүргэсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

 

90%

Үүрэг даалгаврыг: Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн I, II хэлтэс

Биелэлт гаргасан: Онцгой байдлын хэлтсийн бичиг хэрэг, архивын эрхлэгч дэд ахлагч Ч. Алтанцэцэг, Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн урьдчилан сэргийлэх хэлтсийн ажилтан, хошууч Г.Баянбямба, Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн захиргааны удирдлагын тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа З.Цэрэнпүрэв

13

“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулж, үүрэг даалгаврын хяналтын картыг бүрэн хөтөлж хэвшүүлэх.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

“ERP” дотоод удирдлагын системийн ашиглалтыг сайжруулах чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын 63 албан хаагч мөн хороодын 60 албан хаагчийг дотоод удирдлагын системд холбон, өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж байна. Хяналтын картыг ашиглах системийн хөгжүүлэлт хийгдэж байгаа бөгөөд бүрэн ашиглах нөхцөл бүрдсэн даруйд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллана.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана.

80%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөц, ёс зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Сарангуа

14

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд ажлын үр дүнг байгууллагынхаа хэвлэл, олон нийттэй харилцах нэгж, албаар дамжуулан иргэдэд цахим сүлжээгээр тогтмол ил тод нээлттэй хүргэж ажиллах.

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон дэргэдэх хэлтэс, албадын хийж хэрэгжүүлсэн цаг үеийн ажлуудыг олон нийтэд сурталчлахаар үйл явдлын мэдээг цаг тухай бүр дүүргийн www.khanuul.mn сайт, E-office системд тогтмол оруулж байна. 2019 оны эхний хагас жилийн байдлаар нийт 512 мэдээ мэдээллийг оруулан, 10 телевизээр 120 удаагийн мэдээ, мэдээллийг 420 удаагийн давтамжтайгаар түгээн, 40 гаруй тэргүүлэх цахим сайтуудтай үйл явдлын онцлох мэдээ мэдээллийг цаг тухайд нь давхар байршуулж, Zarig.mn шууд лайв, MGL радио нэвтрүүлэгтэй шууд холбогдон цаг үеийн мэдээллийг шууд дамжуулж ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Биелэлт гаргасан: Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан ажилтан М.Өнөрсайхан

15

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн засварын ажлуудыг эхлүүлж хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлуудыг дуусгасан байх.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар захирамжаар 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдээс өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх засварын ажлын саналуудыг авсан.

Нийт 16 Ерөнхий боловсролын сургуулиас 705.5 сая, 14 цэцэрлэгээс 710.4 сая төгрөгийн засварын ажлын саналыг ирүүлсэн бөгөөд ажлын хэсгийн хуралдаанаар 2019-2020 оны өвөлжилтөд хүндрэл учруулж болзошгүй сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлыг шийдвэрлэж, хичээлийн шинэ жилээс өмнө бүх засварын ажлуудыг дуусгана.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

80%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

16

Өвлийн улиралд инженерийн шугам, сүлжээ болон бусад асуудлаар хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэгийн эрсдэлийн нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний саналаа танилцуулах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн үед хүндрэл учирч болзошгүй Ерөнхий боловсролын 5 сургуулийн 134.5 сая төгрөг, 8 цэцэрлэгийн 288.1 сая төгрөг, 2 эмнэлгийн 5 засварын ажлын 121.8 сая төгрөг нийт 544.4 сая төгрөгийн засварын ажлын саналыг гарган 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 09/354 дугаартай албан бичгээр болон batmunkh@ubservice.mn хаягаар тус тус хүргүүлсэн.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

100%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

17

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэртээ өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангах.

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/213 дугаар “Дүүргийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангуулах ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар 11 гишүүнтэй ажлын хэсэг байгуулагдан, өвөлжилтийн бэлтгэл ханган ажиллахыг ЕБС, цэцэрлэг, эмнэлэг, инженер шугам сүлжээний байгууллагуудын удирдлагуудад үүрэг өгсөн. Мөн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10” 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд шугам сүлжээний 26 шинэчлэх, 19 урсгал засварын ажлыг хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

80%

Үүрэг даалгаврыг: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Биелэлт гаргасан: Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн нийтийн аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Баатарсүрэн

18

Байгаль орчны багц хуулиудад заасан эрх үүргийн хүрээнд хийгдэж буй дараах ажлуудыг шалгах, үнэлэлт дүгнэлт гаргах. • Усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавих, тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах, ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих. • Хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих. • Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, хуулиар хүлээсэн эрх үүргийг хэрэгжүүлж ажиллах

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 02-01-277 дугаар удирдамж, нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Байгаль орчны газрын хамтарсан 02-01/288, 19/10 удирдамжийн дагуу Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч 34 аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэмгүй ажиллаж байсан Өвөр харзат ХХК, Эсто ХХК, Боржин зам ХХК-уудад зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахаар төлөвлөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна. Хяналт шалгалтын явц 40%-тай үргэлжилж байна.

Цаашид өгөгдсөн үүрэг даалгаврыг ханган ажиллана

30%

Үүрэг даалгаврыг: Мэргэжлийн хяналтын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Биелэлт гаргасан: Мэргэжлийн хяналтын хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Уянга

18 ҮҮРЭГ ДААЛГАВРЫН БИЕЛЭЛТИЙН ДУНДАЖ-85%

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4179
28789
103912
4417286

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc