НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

 

НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2019 ОНЫ 12 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№22/

 

2019 оны 12 дугаар сарын 23                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Д/д

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс

Агаарын чанарын бүсэд байгаа гэр хорооллын айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч тараах бэлтгэл ажлыг сайтар хангах, ашиглах заавар зөвлөмжийг олон нийтэд хэвлэл мэдээллийг хэрэгслээр дамжуулан сурталчилах ажлыг зохион байгуулах./НЗДТГазар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар,бусад байгууллагууд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Сайжруулсан түлшийг түгээх явуулын борлуулалтын цэг ажиллуулах маршрут, нэмэлтээр борлуулалтын цэг нэмж байгуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. “Таван толгой түлш” ХХК, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргийн Засаг дарга нар/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс

Дүүргийн Засаг дарга нар сайжруулсан түлш борлуулах цэгүүдийн картын хэрэглээ болон хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарыг түүхий нүүрсний хэрэглээнд тавих хяналтыг чангатгаж ажиллах, Мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчооны болон бусад газруудын хяналт шалгалтыг сайжруулж, шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчээ нэмэгдүүлэх./Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Агаарын бохирдолтой тэмцэх газар, Дүүргүүд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Онцгой байдлын хэлтэс, Хороодын Засаг дарга нар, Цагдаагийн газар, Боловсролын хэлтэс

Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах, амралтын өдрүүдэд бага насны хүүхдүүдийг орон гэртээ асран хамгаалагчгүйгээр орхихгүй байх чиглэлээр сэрэмжлүүлэг өгөх мэдээллийг олон нийтийн сүлжээгээр мэдээлэх. /Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Санхүү төрийн сангийн хэлтэс, Татварын хэлтэс, Нийт байгууллага

Төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд он дуустал үйлдэж буй хугацаанд ажлаа эрчимжүүлэн, төсөвт төвлөрүүлэх орлогын дутууг төвлөрүүлэн ажиллах, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 18:00 цагаас гүйлгээ хаагдах тул төсвийн байгууллагууд цалин, нийгмийн даатгалын шимтгэл, тогтмол болон ашиглалтын зардлын гүйлгээг нэн тэргүүнд гаргаж өр, авлагагүй гарах тал дээр анхаарч ажиллах./НЗДТГазар,Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Татварын газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар болон нийт байгууллагууд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн нийт байгууллагууд тайлант онд төлөвлөсөн ажлуудаа үлдэж байгаа хугацаанд гүйцэтгэж дуусгах, ажилтан, албан хаагчдынхаа үр дүнг дүгнэж, дотоод тайлангийн хурлаа зохион байгуулж ажиллах. /Нутгийн захиргааны нийт байгууллагууд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Шинэ жилийн баярыг угтаж иргэд олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлж ажиллах. /Нийслэлийн Цагдаагийн удирдах газар,Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар

Баярын өдрүүдэд үйлчилгээний газруудын хоол, хүнсний чанар аюулгүй байдлыг хангуулах, ил задгай худалдаалалтад хяналт шалтгалтын ажлуудыг зохион байгуулж ажиллах.Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар Нийслэлийн Онцгой байдлын газар, Дүүргүүд/

Ажлын 6 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.12.30-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

181
23479
131496
6932613

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc