“Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сарын аян болно

2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр  Засаг даргын А/334 захирамжаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх аяныг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 11 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүрэг дэх Цагдаагийн 1, 2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс хамтран зохион байгуулна.

Аяны нээлтийг 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10 цагт дүүргийн Соёлын ордны өмнө зохион байгуулахаар төлөвлөөд байна. 

Аяны хүрээнд зохион байгуулах онцлог доорх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ.

  • Аж ахуйн нэгж байгууллагууд гадна орчиндоо гэрэлтүүлэг, камержуулалт хийх
  • Цагдаагийн алба хаагчдын “Нэгдсэн эргүүл” арга хэмжээ
  • Урамшуулалт эргүүл” тусгай арга хэмжээ
  • Аж ахуйн нэгж байгууллагуудаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх туг аялуулах
  • Урьдчилан сэргийлэх “Нээлттэй хаалганы өдөр”
  • Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдыг шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах
  • Их, Дээд, Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад урьдчилан сэргийлэх, үүрэг, хариуцлагын чиглэлээр сургалт

                      

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

9
6994
79270
4392644

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc