ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 02-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

 

              2018 оны 07 сарын 02 өдөр                                                                                                                                                                     Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                                   

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Хууль зүй архивын тасаг,

Онцгой байдлын хэлтэс

 

Гамшиг ослын болон гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж ажиллах тухай дүүргийн Засаг даргын захирамжаар 2018 оны 08 сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах ажлын хэсэг байгуулж холбогдох хэлтэс, албад, хороодын Засаг дарга нарын оролцоог хангаж ажиллах.

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Хууль зүй архивын тасаг,

Газрын алба, Цагдаагийн I хэлтэс

 

11-р хороонд үүсээд байгаа иргэн н.Одсүрэн, н.Гүндалай нартай холбогдолтой зөрчил, маргааны асуудлыг хууль, журмын дагуу судалж эцэслэн шийдвэрлэх

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Газрын алба,

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн I хэлтэс

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу Туул голын ай сав дагуу суурьшсан 28 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг 2018 оны 8-р сардаа багтаан зохион байгуулах, нүүлгэн шилжүүлэх газрын байршлыг судалж, шийдвэрлэх

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн II хэлтэс

12, 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Туул голын хойд талд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй /2-3 ААН/ ААН-үүдийг шалгаж, үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

“Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ

“Хан-Уул Агро” ОНӨААТҮГ

Дүүрэгт хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын худалдан авах ажиллагааг эрчимжүүлэх, сонгон шалгаруулалт зарлаагүй ажлуудыг бүрэн зарлаж дуусгах.

 

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Нийгмийн бодлогын хэлтэс,

Биеийн тамир спортын хороо,

Боловсролын хэлтэс

Дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 11, 12 дугаар ангийн сурагчдын дунд Засаг даргын нэрэмжит сагсан бөмбөгийн лигийн тэмцээн зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зохион байгуулах.

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

7

ЗДТГ,

Нийт байгууллага

2018 оны эхний хагас жилийн хугацаатай тайлан мэдээгээ Засаг даргын Тамгын газарт хугацаанд мэдээлэх, байгууллагууд эхний хагас жилийн ажлаа үнэлж, дүгнэж байгаатай холбогдуулан үйл ажиллагааны үр дүнгээрээ холбогдох шалгуур үзүүлэлтүүдийг хангасан ажилтан, албан хаагчийг шагнаж, урамшуулах хүсэлтээ ирүүлэх.

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Хууль зүй архивын тасаг,

Газрын алба

Дүүргийн нутаг дэвсгэрт тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж буй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газрын гурван талт гэрээ байгуулах асуудлыг судалж, хууль, журмын дагуу шийдвэрлэх арга хэмжээ авах

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Цагдаагийн I,II хэлтэс,

Замын цагдаагийн хэлтэс,

Онцгой байдлын хэлтэс,

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд бэлэн байдлыг өндөржүүлэн ажиллаж шаардлагатай мэдээ, мэдээллийг тухай бүр шуурхай танилцуулж ажиллах.

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Эдийн засаг төлөвлөлтийн хэлтэс

Дүүргийн хороодыг хуваах саналаа эцсийн байдлаар боловсруулан төслөө нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлэх

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

2018 оны 07 сарын 02-ны өдрийн хороодын Засаг дарга нартай уулзах уулзалтын бэлтгэл ажлыг хангаж зохион байгуулах

Ажлын 4 хоног

Засаг даргын Тамгын газар

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.07.06-ны өдрийн 10:00 цагаас өмнө /l.otgonbayar@khanuul.mn /

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3333
26615
159318
2784697

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc