ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10 -НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВрын биелэлт

2018 оны 09 дугээр сарын 18 өдөр                                                                                                     Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг

 

Үүрэг даалгаврын дагуу хийж хэрэгжүүлэх үйл ажиллагаа

Хүрсэн үр дүн

түүнийг нотлох нотолгоо

Цаашид авч

хэрэгжүүлэх арга хэмжээ

Үнэлгээ
0-100

1

НИТХ-ын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны Аз жаргалтай хот хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3 дугаар улирлын биелэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 14-ний дотор багтаан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэст хүргүүлэх.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлээс дүүрэгт хариуцан хэрэгжүүлдэг 9 заалтуудын биелэлтийг /биелэлт-70%/ 3 дугаар улирлын байдлаар нэгтгэн гаргаж нийслэлийн ЗДТГ-ын ХШҮ-ний хэлтэст дүүргийн ЗДТГ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/1767 тоот албан бичгээр хүргүүлсэн.

 

100%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлтийг гаргасан: Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Л. Отгонбаяр

2

Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж үйл ажиллагааг нь хэвийн явуулахад тодорхой үр дүн гаргаж ажиллах.

Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд байгаа ажил хаялттай холбоотойгоор 3 удаа хуралдаж, сургууль, цэцэрлэгийн удирдлага багш нартай уулзалт зохион байгуулсан. Дүүргийн хэмжээнд 11 сургууль, 4 цэцэрлэгийн 716 багш ажил хаялтад оролцсон бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 14-нд ажил хаялтаа зогсоож, 09 дүгээр сарын 17-нд бүх сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаа хэвийн эхэлсэн. Ажил хаялтад оролцсон багш, ажилчдын үндсэн цалинг олгож, Төрийн зарим албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 2018 оны 264 дүгээр тогтоолын хавсралтад заасны дагуу төрийн өмчийн 18 ЕБС-ийн 1440 , 29 цэцэрлэгийн 894 багш ажилчдын цалинг шинэчлэн тогтоосон.

Цаашид багш нарын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх талаар БСШУСЯ, Нийслэлийн боловсролын газраас өгсөн чиглэлийн дагуу багш, ажилчдаас саналууд авч, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, дээд газарт хүргүүлэн шийдвэрлүүлэх зэрэг ажлууд хийхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

100%

 

Үүрэг даалгаврыг: Боловсролын хэлтэс

Биелэлтийг гаргасан: Статистик мэдээ, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц. Батбаяр

3

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын судалгааг гаргаж, хоёр ээлжид шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуудан үзлэг шалгалт зохион байгуулж, засварын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах.

Дүүргийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд БУЦС, 52, 114, 75 дугаар сургуулиудын 29 бүлгийн 1195 хүүхэд 3 ээлжээр хичээллэж байна. 2018 оны Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар дээрх 4 сургуульд өргөтгөл хийх, шинээр барих ажил батлагдсан. Ажлын явц:

1. 114 дүгээр сургуулийн барилгын өргөтгөлийн барилгын тендер зарлагдсан боловч оролцогч ирээгүй тул дахин зарлахаар тендерийн баримт бичиг боловсруулж байна.

2. БУЦС-ийн 640 хүүхдийн суудал бүхий өргөтгөлийн барилгын ажлын суурийн ажил хийгдэж эхэлсэн.

3. 52 дугаар сургуулийн өргөтгөлийн барилгын тендерийн нээлт 2018 оны 09 дүгээр сарын 15-нд болсон бөгөөд үнэлгээ хийгдэж байна.

4. 75 дугаар сургуулийн барилгын буулгалтын ажил бүрэн дууссан бөгөөд тендер шалгаруулалт Бүгд найрамдах Япон улсад зохион байгуулагдаж байна.

Нийслэл, дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 52,60,118-р сургууль, 65,134,223,209-р цэцэрлэгүүдэд нийт 52,1 сая төгрөгийн засварын ажил хийгдэж байгаа бөгөөд, ажлын явц 90 хувьтай байна. 2019 оны Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээний жагсаалтыг нэгтгэн боловсруулж НЗДТГ-т хүргүүлсэн. Дүүргийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг нэгтгэн боловсруулж байна.

 

90%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Боловсролын хэлтэс

Биелэлтийг гаргасан: ЭЗТХ-ийн Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, БХ-ийн Статистик мэдээ, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц. Батбаяр

 

4

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах.

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Монгол Улсын Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт буюу “Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно” заалтыг хангаж ажиллах талаар 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 06/1752, 06/1753, 06/1754 тоот албан бичгүүдийг дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын дарга, Хороодын Засаг дарга нарт хүргүүлэн, 1,2,3,11,15 дугаар хороодын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаагаар үйлчилдэг, худалдан борлуулдаг, бар, ресторан, паб, 8 нэрийн барааны дэлгүүрүүдээр нэгдсэн шалгалтыг зохион байгуулж насанд хүрээгүй хүнд архидан согтууруулах ундаа худалдахгүй байх, түүгээр үйлчлэхгүй байх чиглэлээр 12 заалт бүхий албан шаардлагыг 54 аж ахуйн нэгж байгууллагад хүргүүлэн хяналт тавьж ажиллалаа.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны доторх 500 метрт байрлах архи, тамхи, согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын судалгааг гаргаж НМХГ-ын дотоод сүлжээгээр холбогдох албан тушаалтанд 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүргүүлсэн.

Хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан талаарх тайлан мэдээллийг улирал бүр авч байх.

100%

 

Үүрэг даалгаврыг: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

Биелэлт гаргасан: ХХҮХ-ийн Хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Нарантуяа, МХХ-ийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б. Цэнгэл,

5

Мал бүхий иргэд хязгаарлагдсан бүсэд орж ирэх магадлалтай тул хориглосон, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах.

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2018 оны A/227 дугаар захирамжаар мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд мал, амьтан оруулахыг хориглож, малын зөвшөөрөлгүй шилжилт хөдөлгөөн, мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран 10, 12, 13, 14 дүгээр хороонд мотоциклтой эргүүл жижүүрийг ажиллуулан, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Хэрэгжилтийг ханган ажиллана.

100%

 

Үүрэг даалгаврыг: Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Биелэлт гаргасан: Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа

6

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах.

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс:

Дүүргийн Засаг даргын 2018 оны A/255 дугаар захирамжаар батлагдсан ажлын хэсэг хөдөө аж ахуйн 2018-2019 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажилтай танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дүүргийн нутаг дэвсгэрт отор нүүдэл хийхийг хориглож хяналт тавин ажиллаж байна.

Мөн гэрээт мал эмнэлгүүдийн ажил үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, мал сүргийг малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, вакцинжуулалт, үзлэг тандалтыг тогтмол хийх үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Өвс тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх төсвийн тооцоог гаргаж, шаардагдах санхүүгийн эх үүсвэр 50.0 сая төгрөгийг 2019 оны дүүргийн төсвийн төсөлд тусгаад байна.

ТҮТ ОНӨААТҮГ:

Нийтийн эзэмшлийн зам талбай, халтиргаа гулгааг арилгах шаардлагатай давсыг худалдаж авахаар дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүсэлт хүргүүллээ.

Мэргэжлийн хяналтын хэлтэс:

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байрнуудын барилгад тавигдсан актын судалгааг гаргуулан авахаар 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр НМХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтэст хүсэлт гаргасан.

Хэрэгжилтийг хангаж ажиллана.

 

 

 

 

 

 

Цаашид шалгарсан байгууллагатай хамтран ажиллаж давс нөөцөлж авахаар төлөвлөж байна.

 

90%

 

Үүрэг даалгаврыг: ЗДТГ, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, ТҮТ ОНӨААТҮГ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Биелэлт гаргасан: Хүнс, хөдөө аж ахуйн асуудал хариуцсан мэргэжилтэн Л.Саруултуяа, МХХ-ийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б. Цэнгэл, ТҮТ ОНӨААТҮГ-ын Захирлын туслах Ө. Анхмаа

7

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлыг эрчимжүүлж, эцэслэн дуусгах.

 

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:

Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих 9 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн. Үүнээс ажил дуусаж хүлээн авах шатанд 2, хэрэгжиж буй 1, гэрээ байгуулах шатанд 2, үнэлгээ хийгдэж буй 1, тендер зарлагдсан 3 төсөл арга хэмжээ байна. Ажлын явц:

  • 41 дүгээр цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч байгууллагатай 08 дугаар сарын 09-нд гэрээ байгуулсан бөгөөд ажил дуусах шатандаа.
  • 26 дугаар сургуулийн дээвэр засварын ажил /ХУД 10 дугаар хороо/- 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Чингисийн төгөл” ХХК-тай гэрээ байгуулсан. Ажил дууссан хүлээн авах шатандаа.
  • Сургуулийн барилгын өргөтгөл, 320 суудал /114-р сургууль/- 2018 оны 08 дугаар сарын 20-нд нээлт хийсэн боловч оролцогч ирээгүй тул дахин зарлахаар болсон.
  • "Цэцэрлэгийн барилга, 150 ор /4-р сувилал/"-Шаардлага хангасан тендерийн баримт бичиг ирээгүй тул 08 сарын 21-нд дахин зарласан. 09 сарын 21-нд нээлт хийнэ.
  • "Цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих, 240 ор /28 дугаар цэцэрлэг/"- Гүйцэтгэгч шалгарч гэрээ байгуулагдсан. Буулгалтын ажил бүрэн дуусаж суурийн цутгалтын ажил хийгдэж байна.
  • Нийтийн эзэмшлийн орон сууцны байруудын дулааны шугам сүлжээ, дэд станц /ХУД 11,15 дугаар хороо/-2018 оны 08 дугаар 09-ны өдөр тендер зарлаж 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нээлт хийсэн. Үнэлгээ хийгдэж байна.
  • 13 дугаар хорооны 1 дүгээр хэсгийн 2,5 дугаар байрны фасад засварын ажил - Ажил гэрээ байгуулах шатандаа.
  • Ухаалаг худгийн барилга, тоног төхөөрөмж /ХУД/- 2018 оны 09 дүгээр сарын 18-нд тендер зарлагдсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 19-нд нээлт болно.
  • Гудамж талбайн камержуулалт /4,5,6,7,8 дугаар хороо/-Гэрээ байгуулах зөвлөмжийг НХОГ-т хүргүүлсэн бөгөөд гэрээ баталгаажих шатандаа

Худалдан авах ажиллагааны дундаж хэрэгжилт 80 хувьтай байна.

Худалдан авах ажиллагааны алба:

2018 оны 09 дүгээр сарын байдлаар дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин 1, шинээр 18 нийт 19 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Хэрэгжиж дууссан 9, хэрэгжиж буй 1, гэрээ байгуулах шатанд 3, тендер зарлагдсан 2, тендерийн баримт бичиг боловсруулагдаж буй 3, санхүүжилт хийгдэх 1 төсөл арга хэмжээ байна. Дундаж хэрэгжилт 70 хувьтай байна.

Дүүргийн ОНХС-ийн хөрөнгө оруулалтаар 21 төсөл арга хэмжээ хэрэгжих бөгөөд хэрэгжиж дууссан 5, гэрээ байгуулагдаж буй 8, үнэлгээ хийгдэж буй 4, зураг төсвийн магадлал хийгдэж буй 4 төсөл арга хэмжээ байна. Дундаж хэрэгжилт 60 хувьтай байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 онд хийгдэх тохижилт, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг зураг төсөв техникийн тодорхойлолт ирсэн даруйд хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулж ажиллана.

 

 

 

 

70%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Биелэлтийг гаргасан: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг, ХААА-ны мэргэжилтэн Э. Мөнхжаргал

 

 

8

Дүүргий нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хурлаар 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр асуудлыг хэлэлцэж, Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Газрын албанд үүрэг чиглэл өгч, холбогдох арга хэмжээг авахаар боллоо.

Түц, ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг зогсоох захирамж гарган, хамтарсан хяналт шалгалт зохион байгуулж, холбогдох арга хэмжээ авна.

50%

Үүрэг даалгаврыг: ЗДТГ, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс

Биелэлтийг гаргасан: Худалдаа, ахуйн үйлчилгээний асуудал хариуцсан мэргэжилтэн П.Баяржаргал

9

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус дүүргийн 10 дугаар хороонд 960 хүүхдийн сургууль баригдахаар төлөвлөгдсөн тул ажлын явцыг судалж танилцуулах.

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт 960 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгын ажил хэрэгжихээр болсон бөгөөд төсөл арга хэмжээний судалгаа БСШУСЯ-ны Үйлдвэрлэлийн хэлтэст хийгдэж байна.

Газрын асуудал шийдвэрлэх шаардлагатай.

50%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлтийг гаргасан: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

10

Намрын урлаг, спортын тэмцээн, уралдааны бэлтгэл ажлыг ханган, зохион байгуулалтыг хариуцан ажиллах

Нийслэлийн Иргэдийн спортын VII их наадмын 2 дахь шат болох дүүргийн иргэдийн спортын их наадам 2018 оны 09 сарын 08-аас 10 сарын 20-ны өдрүүдэд спортын 7 төрлөөр зохион байгуулагдана.

2018 оны 09 сарын 08-ны өдөр Явган аяллын тэмцээнийг “Зайсангийн ам-Баруун ширээт-Арцтын ам” гэсэн маршрутын дагуу А зэрэглэлийн 10 км замыг явганаар туулан спортын 3 төрлийн тэмцээн зохион байгуулж 11 хорооны 200 гаруй тамирчин болон хөгжөөн дэмжигчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Нийслэлийн аварга шалгаруулах “Явган аялал”-ын тэмцээн 2018 оны 09 сарын 15-ны өдөр зохион байгуулагдаж тэмцээнд дүүрэгт тэргүүн байр эзэлсэн 10-р хорооны баг тамирчид нийслэлийн шигшээ тэмцээнд оролцож 5-р байрт шалгарлаа.

 

 

2018 оны 10 дугаар сард Засаг даргын нэрэмжит “Сурагчийн лиг” сагсан бөмбөгийн тэмцээн зохион явуулахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна.

 

 

70%

 

Үүрэг даалгаврыг: Биеийн тамир, спортын хороо

Биелэлтийг гаргасан: БТСХ-ны Менежер Т. Уранчимэг

11

18 дугаар сургуулийн Захирлын ажил хүлээлцэх ажлыг эрчимжүүлэх.

Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/1423 тоот захирамжийг хэрэгжүүлэх, НБГ-ын даргын 2018 оны 08 сарын 31-ний Б/142 дугаар тушаалаар Боловсролын хэлтсийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг ажил хүлээлцүүлэхээр 18 дугаар сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Оюунцэцэгт 2 удаа эмнэлэгт нь очиж уулзаж Нийслэлийн Засаг даргын захирамжийг танилцуулсан бөгөөд Боловсролын хэлтсийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны 189 тоот албан бичгээр мэдэгдэл хүргүүлэн ажилласан.

2018 оны 09 дүгээр сарын 19-нд захирал Х.Чинбатад ажил хүлээлгэн өгсөн.

 

100%

 

Үүрэг даалгаврыг: Боловсролын хэлтэс

Биелэлтийг гаргасан: Статистик мэдээ, хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Ц. Батбаяр

12

Монгол Улсын Их хурлын гишүүн, Хууль зүйн сайд Ц. Нямдорж болон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл нар Хан-Уул дүүрэгт ажиллах тул бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулах.

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, НИТХ-ын Төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн хэлтэс, албадын дарга нар тус дүүргийн 13 дугаар хороонд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажиллалаа. Тус уулзалтад танилцуулах 2018 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг бэлдсэн.

 

100%

 

Үүрэг даалгаврыг: Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Биелэлтийг гаргасан: Орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Г.Одончимэг

 

Биелэлтийн үнэлгээ

 

 

85%

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1618
5978
136050
2964889

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc