ЗДТГ-ын 2019 оны 1 дүгээр улиралын өргөдөл гомдлын шийдвэрлэлт

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТ, ИРГЭДТЭЙ

ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТАЙЛАН

 

2019 оны 03 сарын 25-ны өдөр                                                                          Улаанбаатар хот

НЭГ. ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлыг шийдвэрлэх журмыг мөрдөж, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлэх, шийдвэрлэлтийн дундаж хугацааг зорилтод түвшинд хүргэхээр зорин ажиллаж байна.

<v:path o:extrusionok="f" gradientshapeok="t" o:connecttype="rect">             Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт 2019 оны 01 дүгээр улирлын тайлант хугацаанд иргэдээс 135 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлжээ. Үүнээс 130 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 1 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Шийдвэрлэлтийн дундаж хугацаа  07 хоног, 09 цаг, 41 минут байна.

 

Шийдвэрлэлтийг хоногоор авч үзвэл:                Өргөдлийг санал, хүсэлтээр ангилж үзвэл:

 

ХОЁР. ӨРГӨДӨЛ ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвтэй хамтран дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын өргөдөл гомдол хариуцсан албан хаагч болон 16 хороодын өргөдөл гомдол хариуцсан зохион байгуулагч нарын дунд өргөдөл гомдол, түүний шийдвэрлэлт, ERP өргөдөл гомдлын программ ашиглалтын тухай сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад нийт 40 албан хаагчид хамрагдахаас 38 албан хаагч хамрагдлаа. /ирц-95%/

 

Өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарч 7 хоног бүрийн баасан гарагт Засаг даргын Тамгын газрын  хэлтэс, тасгуудын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийн тайланг бэлтгэн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Засаг даргын Тамгын газрын шуурхай зөвлөгөөнд танилцуулан, мөн 14 хоног тутам дэргэдэх хэлтэс албадын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийн тайланг бэлтгэн Тамгын газрын дарга дүүргийн Засаг даргын шуурхайд танилцуулан шийдвэрлэлтийн явцын тэмдэглэл хөтлөх, өргөдөл гомдлыг удирдлагын төвшинд шуурхай шилжүүлж байх талаар мэдээлэл өгч, өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг эрчимжүүлж ажиллахыг анхааруулж ажиллаж байна.

Өргөдөл гомдлыг дүүргийн хэмжээнд авч үзвэл:

Хэлтэс, алба

Нийт

Эзлэх хувь

Шийдвэрлэх шатандаа байгаа

Шийдвэрлэж хариу өгсөн

Шийдвэрлэлтийн дундаж хугацаа

15 хоногт шийдвэрлэсэн өргөдөл гомдлын тоо

30 хоногт шийдвэрлэсэн өргөдөл гомдлын тоо

Хугацаандаа байгаа

Хугацаа хэтэрсэн

Бүгд

Хугацаандаа шийдвэрлэсэн

Хугацаа хэтэрсэн

Бүгд

Засаг даргын Тамгын газар

135

29.5

4

0

4

128

1

129

7 х 9 ц

8

26

Газрын алба

51

11.1

18

0

18

33

0

33

11 х 14 ц

8

11

Цагдаагийн нэгдүгээр хэлтэс

9

1.9

0

0

0

8

1

9

15 х 23 ц

3

3

Цагдаагийн хоёрдугаар хэлтэс

3

0.6

0

0

0

3

0

3

9 х 7 ц

0

1

Онцгой байдлын хэлтэс

2

0.4

1

0

1

0

1

1

61 х 23 ц

0

0

Улсын бүртгэлийн хэлтэс

4

0.8

3

0

3

1

0

1

8 х 20 ц

0

0

Татварын хэлтэс

105

22.9

2

1

3

78

24

102

19 х 20 ц

12

30

Эрүүл мэндийн төв

23

5

4

0

4

19

0

19

12 х 2 ц

3

6

Нийгмийн даатгалын хэлтэс

1

0.2

0

0

0

0

1

1

31 х 23 ц

0

0

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

29

6.3

0

0

0

29

0

29

3 х 7 ц

0

0

Мэргэжлийн хяналтын хэлтэс

58

12.6

8

0

8

48

2

50

10 х 20 ц

7

13

Боловсролын хэлтэс

21

4.5

0

0

0

17

4

21

08 х 17 ц

0

0

Дүүргийн нэгдсэн эмнэлэг

4

0.8

1

0

1

1

2

3

36 х 5 ц

1

0

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв

6

1.3

1

0

1

5

0

5

3 х 9 ц

0

1

Биеийн тамир, спорт хороо

3

0.6

0

0

0

3

0

3

2 х 1 ц

0

0

Нийт

457

100%

47

1

48

373

36

409

11 х18 ц

42

90

 

Мөн дүүргийн 16 хороодыг “Өргөдөл, гомдлын нэгдсэн систем” Erp програмаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, уламжлах ажлыг жигдрүүлэхэд анхаарч 14 хоног бүр хороодын Засаг дарга нарын шуурхай зөвлөгөөн дээр хороодын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн үзүүлэлтийн тайланг бэлтгэн хэлтсийн даргаар уламжлуулан танилцуулах, иргэдийн эрэлт хүсэлтийг хүлээн авч “Өргөдөл гомдлын нэгдсэн систем”-д иргэний санал, гомдол, хүсэлтийг оруулах, шуурхай шийдвэрлэх, дээд байгууллагад уламжлах талаар мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна.

2019 оны 1 дүгээр улирлын байдлаар дүүргийн 7777-1965 лавлах утсанд нийт 3740 дуудлагыг хүлээн авч хариу мэдээлэл өгөн ажилласнаас Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасагтай 1580 дуудлага хүлээн аван шууд хариуцсан мэргэжилтэнтэй иргэдийг холбон түргэн шуурхай мэдээлэл өгсөн. Үүнээс 12 иргэдийн гомдол, саналыг утсаар хүлээн авсан.

Сар бүрийн 25-ны өдрөөр тасалбар болгон ЗДТГ, дэргэдэх хэлтсүүдийн  иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг нэгтгэн дүүргийн Статистикийн хэлтсээс эрхлэн гаргадаг статистикийн мэдээлэл гарын авлагад нийтлүүлж байна.

ГУРАВ. ЗАСАГ ДАРГЫН ИРГЭДТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТ

Дүүргийн Засаг даргын 2017 оны 02 сарын 16-ны өдрийн А/38 дугаар захирамжаар “Дүүргийн удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтад ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай журам” баталсан.

Дүүргийн Засаг дарга долоо хоногийн мягмар гарагт шаардлагатай тохиолдолд пүрэв гарагт батлагдсан хуваарийн дагуу иргэдийг хүлээн авч уулзан санал, хүсэлтийг сонсон шийдвэрлэж, хариу өгч байна. 

Уулзалтаар иргэдээс тавьж буй санал, хүсэлтийг газар дээр шийдвэрлэж, хариу өгөх зорилгоор чиг үүргийн хамааралтай хэлтэс албадын удирдлагуудыг оролцуулж, шийдвэрлэх боломжтой санал, хүсэлтийг шийдвэрлэж байна.

Засаг даргад хандаж хүсэлт гаргасан иргэдээс мөнгөн тусламж, түрээсийн орон сууцанд хамрагдах болон газрын асуудлаар ихэвчлэн хандаж байна. Түрээсийн орон сууц, мөнгөн тусламжийн асуудлын хариуг газар дээр нь өгч, газрын асуудлаар хандсан 10 иргэний хүсэлтийг Газрын албанд шилжүүлэн судлуулж байна.

2019 оны I дүгээр улирлын байдлаар 2 удаагийн хуваарьт уулзалтаар нийт 6 иргэнийг хүлээн авч, хүсэлтийг нь сонсож хариулт өгсөн.

Мөн Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан Газрын маргаан, эзэмших, өмчлөх асуудлаар 9, СӨХ-тэй холбоотой асуудлаар хүсэлт гаргасан 3, нийт 12 иргэнийг хүлээн авч уулзаж 5 иргэний асуудлыг шийдвэрлэсэн.

Засаг даргын орлогч А.Амартүвшин цэцэрлэгт хамрагдах 3, хөдөлмөр эрхлэлт, халамжийн үйлчилгээний асуудал 5, дотоодын болон гадаадын ОУ-ын спорт, урлагийн арга хэмжээнд оролцоход дэмжлэг хүсэж хандсан 2, нийт 10 иргэнийг хүлээн авч уулзан хүсэлтийг нь тус тус шийдвэрлэлээ.

Уулзалтын хуваарь, журам, мэдээ, уулзалтын үед иргэдээс тавьсан санал хүсэлтийн шийдвэрлэлтийг  www.khanuul.mn  цахим хуудсанд тухай бүр мэдээлж “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилтийг ханган ажиллалаа.

ДӨРӨВ. ЦААШИД ХЭРЭГЖҮҮЛЭХ АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААР

  1. Дүүргийн 16 хороо өргөдөл гомдол хүлээн авах програмаар иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэх, уламжлах ажлыг жигдрүүлэхэд анхаарч, холбогдох байгууллагатай хамтран хороод ямар төрлийн өргөдөл, гомдлыг бүртгэж, уламжлах талаар нэгдсэн ойлголт өгч ажиллана.
  2. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг чанарын үзүүлэлтийг сайжруулах, шийдвэрлэлтийн дундаж хугацааг зорилтод төвшинд хүргэж ажиллах талаар удирдлагын үүрэг, чиглэлийг хэрэгжүүлж, үр дүнг тооцон ажиллана.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2764
0
49635
5010100

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc