ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 97 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ХҮННҮ МОЛЛ-Д ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг тохиолдуулан Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Монгол цэргийн музейтэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 14.00 цагт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт орших ХҮННҮ МОЛЛ худалдаа, үйлчилгээний төвд Нээлттэй өдөрлөг-ийн арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус өдөрлөгийн үйл ажиллагааны зорилго нь Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойг угтан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн цэргийн харилцааг бэхжүүлэхэд чиглэгдсэн.

Мөн 6 эрэгтэй хүүхэд төрүүлж өсгөн бүгд цэргийн алба хаасан Хан-Уул дүүргийн харьяат алдарт эх Ж.Хандсүрэнийг алдаршуулна.

Өдөрлөгийн үеэр дараахь арга хэмжүүнүүд явагдана.  Үүнд:

  1. Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд идэвхи зүтгэл, санаачлага гарган хамтран ажилласан Зэвсэгт хүчний анги, байгууллага болон Аж ахуйн нэгж байгууллагын ажилтан, алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргын шагнал гардуулна.
  2. Монгол цэргийн алдарсэдэвт зохион бичгийн уралдаанд шалгарсан Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад шагналыг гардуулсан.
  3. Хан-Уул дүүргийн 18 нас хүрсэн 3 иргэнд Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулна.
  4. Монгол цэргийн музейгээс гаргасан Түүх өгүүлсэн он жилүүдүзэсгэлэнг дэлгэн иргэдэд тайлбартайгаар үзүүлнэ.
  5. Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажлыг зохион байгуулана.
  6. Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбоотой баримтат кино үзүүлнэ.
  7. Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон дуу, хөгжмийн хамтлагийн ая дууны мэндчилгээ явагдана.

Холбоо барих дугаар- 88108410

2018.03.17 өдрийн 14:00

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3530
10507
121960
4187781

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc