МАРГААШ 2018 ОНЫ 1 ДҮГЭЭР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛНЭ

 

          Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ тогтоолыг үндэслэн аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Засаг даргын захирамжийн дагуу хугацаат албаны цэрэг татлагыг зохион байгуулан явуулж байна.

           Нийслэлийн хэмжээнд 2018 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагыг 2018 оны      05 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд зохион байгуулна. Хан-Уул дүүргийн хэмжээнд дүүргийн Засаг даргын 2018 оны А/127 дугаар захирамжаар цэрэг татлагын үйл ажиллагаа Ерөнхий боловсролын 34 дүгээр дунд сургуульд явагдаж байна.

             Шинэчлэн найруулсан Монгол Улсын Батлан хамгаалах тухай хуулийн 19.1-д Монгол Улсын иргэн нь эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй байх, хуулиар тогтоосон иргэний цэргийн алба хаах үүргээ биелүүлэх гэж заасан байдаг.

Монгол Улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнээр иргэд хэд хэдэн хэлбэрээр цэргийн албыг хаах боломжтой болсон. Үүний нэг нь хугацаат цэргийн алба хаах хэлбэр бөгөөд Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн хил хязгаарын бүрэн бүтэн байдлыг хамгаалахаар цэргийн эрдэмд суралцаж, бие бялдарын өв тэгш хөгжилтэй, хатуужил тэвчээртэй иргэн болон хүмүүждэг.

           Энэ жилийн цэрэг татлагын онцлог нь шинэчлэн батлагдсан цэргийн албаны тухай хуулинд ээлжит цэрэг татлагаас оюутныг түр чөлөөлөх заалт байхгүй тул зарлан дуудах мэдэгдэл авсан их, дээд сургуулийн оюутан цэрэг татлагаар орно.

 

Хаана: “Сансар” худалдааны төвийн зүүн талын 34 дүгээр дунд сургууль

Нээлт:  2018 оны 05 дугаар сарын 04-ний 08:00 цаг

Холбоо барих дугаар: 8810-8410

              

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

154
7070
79415
4392789

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc