Мэдээ мэдээлэл
2017/02/17
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ САЛБАР ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН БОЛЖ, 2017 ОНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭЖ БАТАЛЛАА
Хан-Уул дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хуралдаан 2017 оны 01 дүгээр сарын 31 өдөр болж, 2017 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэж баталжээ.Хуралдаанд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүн, Дүүргийн прокурор Ү.Содномцог оролцож, зөвлөлийн гишүүдэд 2016 оны дүүргийн эрүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч,өнгөрсөн онд дүүргийн прокурорын газраас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохиосон ажил, түүний үр дүн,тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, салбар зөвлөлийн 2017 оны ажлын төлөвлөгөөнд прокурорын байгууллагаас тусгуулах ажлын санал,гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хамтран ажиллах талаар харилцан ярилцсан байна.

Зохиогчийн эрх © 2014 Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар CloudNetwork LLC