Нийгмийн бодлогын хэлтэс

Хэлтсийн дүрмийг Энд даржүзнэ үү. 

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО: 

Иргэдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх, хамгаалуулах эрх ашгийг бүх талын үйл ажиллагаагаар дэмжиж, төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, чанартай, шуурхай хүргэж хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд  оршино.

АЛСЫН ХАРАА: 

Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн хөгжлийн цогц бодлогын хэрэгжилтийг хангана.

БИДНИЙ ТУХАЙ: 

Нийслэлийн Засаг даргын 2000 оны 423 дугаар захирамжаар Нийгмийн хөгжлийн хэлтсийг бие даалган байгуулснаас хойш өдгөөг хүртэл Нийгмийн хэлтэс, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс нэртэйгээр байгуулагдан ажиллаж байна. 



  • Хэлтсийн дарга Н.Мэндбаяр
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цэвээндулам
  • Боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Сарантуяа
  • Эрүүл мэнд, биеийн тамир, спорт, индексийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Даваасүрэн
  • Соёл, төрийн бус болон олон улсын байгууллагын асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Наран-Эрдэнэ
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Саранцацралгэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

 

ХЭЛТСИЙН ЧИГ ҮҮРЭГ: 

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр,  Эдийн засаг, нийгмийн тухайн жилийн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд дүүргийн Засаг даргын үйл ажиллагаанд мэргэшлийн  түвшний зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах, дэмжлэг үзүүлэх.

ХЭЛТСЭЭС ҮЗҮҮЛЖ БУЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ:  

Боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамж үйлчилгээ, хүүхэд залуучууд, соёлын үйлчилгээний хүртээмж чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих, иргэдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аж төрөх, хөдөлмөрлөх, тэдний эрх ашгийг бүх талын үйл ажиллагаагаар дэмжихэд харьяа хэлтэс албадын үйл ажиллагааг бодлогын түвшинд удирдах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлж, салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэн ажиллаж байна.

Хэлтэс нь дор дурдсан үйл ажиллагааны чиглэлтэй байна. 

Үүнд:

  • Нийгмийн салбарт иргэд рүү чиглэсэн олон талт арга хэмжээг зохион байгуулах, зөвлөгөө мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай, чирэгдэлгүй хүргэх
  • МУ-ын хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд сурталчлах, хэрэгжилтийг ханган ажиллах
  • Нийгмийн салбарт үйл ажиллагаагаа явуулж буй хэлтэс, албадын үйл ажиллагааг бодлогын түвшинд удирдах, хяналт тавих
  • Төрийн анхан шатны байгууллага хороодын хөгжлийн нийгмийн ажилтныг мэргэжил, арга зүй удирдлагаар хангах
  • Иргэдийн ахуй амьдралыг дээшлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдэд хамруулах ажлыг зохион байгуулах
  • Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, нийгмийн халамж үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, соёл, боловсрол, хүүхэд хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжиж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах
  • Хэлтсийн үйл ажиллагааны талаар иргэдээс сэтгэл ханамжийн судалгаа авах замаар үйл ажиллагааны чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч ажиллах юм.

Холбоо барих дугаар: 7777-1965 

 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3211
13580
88353
4401727

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc