НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2018 ОНЫ 07 ДУГААР САРЫН 23-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

              2018 оны 07 сарын 23 өдөр                                                                                                                                                                   Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                                 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

ТНААХ,  ТҮТ ОНӨААТҮГ

Барилга, байгууламж болон авто замын засвар шинэчлэлийн ажил / ТНААХ /

• Инженерийн шугам, сүлжээний засвар шинэчлэлтийн ажил / ТНААХ /

• Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжилтийн ажил / ТНААХ, ТҮТ ОНӨААТҮГ /

• Орон сууцны хороололын дээврийн засвар болон цахилгаан шатны засвар үйчилгээний ажил / ТНААХ /

• Гэр хороололын гудамжны гэрэл, цахилгаан болон далан сувгийн зэрэг ажлуудыг графикт хугацаанд дуусгах, гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажиллах. / ТНААХ /

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Цагдаагийн I,II хэлтэс, 

Замын цагдаагийн хэлтэс

/Нийт байгууллага/

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийг заалт тус бүрээр нь хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

3

ЭЗТХ, Боловсролын хэлтэс, ТНААХ

Сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга барих, болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

4

ХүХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчинд үйлчилгээ үзүүлж байгаа хүнсний дэлгүүр, баар, цэнгээний газрын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагын нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулж танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

5

ХүХҮХ, ТНААХ

2018-2019 оны Төв суурины болон Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөөг боловсруулж Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Мэргэжлийн хяналтын хэлтэс

Хоол, хүнсний чиглэлээр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, хоол хүнсний халдвар, хордлогоос урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, гарын авлага, зөвлөмжөөр хангах, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авч ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

7

ТНААХ, ТҮТ ОНӨААТҮГ, Хан-Уул Агро ОНӨААТҮГ

Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрт үүссэн байгаа хур хогыг тогтмол цэвэрлэх хяналт тавих, Зуслангийн бүсийн хог цэвэрлэгээний ажлыг сайтар зохион байгуулах. /Дүүргийн Засаг дарга нар, Хот тохижилтын газар/

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Цагдаагийн I,II хэлтэс, 

Замын цагдаагийн хэлтэс, ХүХҮХ, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ГБХЗХХ, НҮА

2018 оны 08 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах “Даншиг наадам – Хүрээ цам 2018” наадмын бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Онцгой байдлын хэлтэс,  Цагдаагийн I,II хэлтэс, 

Замын цагдаагийн хэлтэс, Газрын алба, ТНААХ

Нийслэлийн нутаг дэвсгэрийн үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй, өрх, хуулийн этгээдийг нэн даруй нүүлгэн шилжүүлэх, эвдэрсэн авто замыг яаралтай завсарлах ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Онцгой байдлын хэлтэс,  Цагдаагийн I,II хэлтэс, 

Замын цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн ажлын хариуцлага, сахилга дэг журмыг чангатгах, хүн хүч, техник хэрэгслийг богино хугацаанд гаргах, байнгын бэлтгэл бэлэн байдлыг хангах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, ТНААХ

Улаанбаатар хотын эрсдэл үүсээд байгаа газрууд дахь үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээ, үйлчилгээг сайжруулан ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, байнгын хяналт тавих.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Онцгой байдлын хэлтэс, ТНААХ

Дүүргүүд үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, үерийн далангуудыг цэвэрлэх, хороод болон Сууц Өмчлөгчдийн холбоодоор дамжуулан иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл хүргүүлж ажиллах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Үерийн улмаас гэр хорооллын айл өрхүүдийн бохир хальж гудамж талбайд бохирдол үүссэн байдлыг шалгаж, эрүүл ахуйн дүгнэлт гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулах.

Ажлын 8 хоног

Засаг даргын Тамгын газар

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.08.01-ний өдрийн 13:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1085
13609
86008
3084286

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc