Хан-Уул дүүргийн танилцуулга
НЭМСЭН:
ОГНОО : 2014/06/17

            Дүүргийн газар нутаг

Богд  Хан-Уул нь  далайн  төвшинөөс  2000  гаруй  метр  өргөгдсөн  бөгөөд  ноён  оргил болох  Түшээ  гүн  нь  далайн  төвшинөөс  дээш  2268  метр, Цэцээ  Гүн  нь  2256  метр өндөрт  өргөгдсөн  байна.  Богд  Хан  уулын  эзлэх   талбай  нь  40.8  мянган  га  бөгөөд  33  амнаас  нь  32  булаг  ундраг  байдаг,  хөвч  ой  нь 9  төрлийн  мод, 78  төрлийн  ан араатан,  420 гаруй  зүйлийн  цэцэгт  болон  бутлаг  ургамал  45 зүйлийн  хөхтөн , 5 зүйлийн   хоёр нутагтан  116 зүйлийн  жигүүртэнтэй  өндөр  уул,  гол  горхи, ан амьтан, жимс, ургамал , рашаан   усны  нөөц   агуулсан  байгалийн үзэсгэлэгт  газар билээ.  Богд Хан -Уулыг  тойрсон  эртний домогт  уул  овоо  толгод байдаг.  Үүнд  Зайсан  толгой,  Ар Зайсан,  Өвөр  Зайсан,  Бөхийн  овоо,  Умаа  хум  толгой,  Сонсголон  толгой, Манзуширийн  хийд , Айдсын  даваа,  Буянт-Ухаа,  Яармагийн  дэнж  зэрэг  газрууд  бол тодорхой  цаг  үеийн  үйл  явдлын  бодит  гэрч  болсон  түүхэн  дурсгалт  газрууд юм.  Тус дүүрэг  48500  га  нутаг  дэвсгэртэй  бөгөөд  үүний  21.1  хувь  буюу 10226 га нь ой мод, гол  горхи,  рашаан  ус  бүхий дархлагдсан  ногоон  бүс, 67.6 хувь буюу 32763 га  нь  хөдөө аж  ахуйн  эдэлбэр  газар, 11.3  хувь  буюу  5499 га нь хот суурин,  зам  харилцааны сүлжээ,  нийтийн  эзэмшлийн  газарт  харьяалагддаг

            Дүүргийн засаг захиргаа

Хан-Уул  дүүрэг  нь  засаг  захиргааны  бүтцийн  хувьд  төрийн  удирдлагыг  өөрөө удирдах  ёсны  удирдлагатай  хослуулан  барих  хуулиар  олгогдсон  бүрэн  эрх  бүхий дүүргийн  Засаг  даргатай  юм. Мөн  анхан  шатны  нэгж  болсон  16 хороотой,  дүүргийн төр захиргааны  30 гаруй  хэлтэс, албатай бөгөөд иргэдээс  сонгогдсон  35 төлөөлөгч бүхий  Иргэдийн  төлөөлөгчдийн  хурал  гэсэн  засаг  захиргаа, нута г дэвсгэрийн  нэгж болон ажиллаж байна.

Ø  Дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг

Ø  Дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг

Ø  Засаг даргын орлогч Т.Чингүнжав

Ø  Засаг даргын орлогч Д.Анхбаяр

Ø  Засаг даргын орлогч С.Баасандолгор

Ø  Тамгын газрын дарга Д.Бат-Очир

Дүүргийн  хэмжээнд  39189   өрхтэй, 141252  хүн  амтай, 8000 гаруй  аж  ахуйн  нэгж, үйлдвэр, компани, нөхөрлөл, хоршоотой. Одоогийн  байдлаар  42686  толгой  мал, 274887 тахиа, шувуу  зэрэг   эрчимжсэн мал  аж ахуй,  газар тариалан, аялал жуулчлал, дэд  бүтэц,  зам тээвэр  хөгжсөн, Төрийн өмчийн 17 сургууль, 27 цэцэрлэг, 21 дээд болон их сургууль, коллежтэй, эрүүл  мэнд,  урлаг,  соёл,  спорт  хөгжсөн  дүүрэг  юм. Цаашид  хөнгөн  үйлдвэрлэл, худалдаа  үйлчилгээ , гадаад  харилцааны  салбар  эрчимтэй  хөгжих  нутаг  дэвсгэр  юм.

            Эдийн засгийн хөгжил 

Хан-Уул  дүүргийнхэн  нийслэлийн  хэмжээний  аж  үйлдвэрийн  нийт  үйлдвэрлэлтийн  21 хувь , нийт  борлуулалтын  20,7  хувийг  цаашлаад Монгол  Улсын  аж  үйлдвэрийн  нийт үйлдвэрлэлтийн  7.5 хувь,   нийт борлуулалтын  9,2 хувийг   үйлдвэрлэн  борлуулж  байна. Дүүргийн  хэмжээгээр  аж  үйлдвэрийн  жилийн дундаж  үйлдвэрлэлт  272.8 тэрбум төгрөг, борлуулалт 286.7  тэрбум  төгрөгт  тус  тус хүрсэн байна.  Аж  үйлдвэрийн  нийт бүтээгдхүүний 38.8 хувийг ноос ноолуур, нэхмэл бүтээгдхүүн, 40.6 хувийг хүнсний бүтээгдхүүн, 14.6 хувийг цахилгаан эрчим хүч, 0.3 хувийг гутал хувцас, 0.8 хувийг барилгын материалын үйлдвэрлэл, 4.9 хувийг бусад үйлдвэрлэл эзэлдэг. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон компаниудаас дурьдвал  “МИАТ” ХК, “АПУ” ХК, “ГОВЬ”ХК, “АТАР ӨРГӨӨ” ХК, “ТАВАН БОГД” ХК, “МОН-ФРЕШ” ХХК, “ЭРЭЛ” ХХК, “УЛААНБААТАР БАРИЛГА” ХК, КАШМЕРЕ ХОЛДИНГ, ВИТАВИТ ИНВЕСТ, ”УЛААНБААТАР ХИВС”ХК-ууд юм.

            Дүүргийн түүх дурсгалын билэгдэл

Хан-Уул дүүрэгт түүх дурсгалын олон газрууд, түүхэн барилга, хөшөө, бүтээлүүд байдаг. Тухайлбал Богд Хааны зуны ордон мүзей, Монгол зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулан бүтээсэн Зайсан толгой дахь цогцолбор,  Бурхан багшийн сэрэг хөшөө, Чингис хааны сэрэг дүр бүхий Ум уул, соёмбот толгой зэрэг 14  газрууд байдаг.

            Гадаад харилцаа хамтын ажиллагаа

Дүүргийн гадаад харилцаа 2000 оноос эрчимтэй хөгжиж БНСУ-ын Сөүл хотын Гуанжин дүүрэг, Дэгү хотын Со дүүрэг, Генгсан аймгийн Хаман сум, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөх хот, Эрээн хот, ОХУ Буриад улсын Улаан-Үд хотын Төмөр замын район зэрэг 10 гаруй хот, дүүргүүдтэй хамтын ажиллагаа тогтоон төрийн захиргаа, боловсрол эрүүл мэнд, спорт, бизнесийн чиглэлээр үр ашигтай ажиллаж байна.Тус дүүргийн нутаг дэвсгэрт АНУ,Англи, ОХУ, Герман,Өмнөд Солонгос, Хятад улсын хөрөнгө оруулалттай 400 гаруй үйлдвэр, аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Дэлхийн зөн, Жайка, Адра, Койка, Гүүдхандс, Тайваны гэр бүлийг дэмжих сан, Их Британий хүүхдийг ивээх сан зэрэг 10 гаруй олон улсын байгууллагууд хүмүүнлэгийн болон боловсрол эрүүл мэндийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийж халамж үйлчилгээний тусламж дэмжлэгийг үзүүлж байна.

            Боловсрол, соёл шинжлэх ухаан

Төрийн өмчийн 27 цэцэрлэг , Төрийн бус өмчийн 63 цэцэрлэгт  нийтдээ 10800 гаруй хүүхдүүд суралцан 350 гаруй  багш  сурган хүмүүжүүлж байна. ЕБ-н Төрийн өмчийн 17 сургууль , Төрийн бус өмчийн 10 сургууль нийтдээ  22333 сурагч бага дунд суурь бүрэн дунд боловсролыг эзэмшихийн сацуу нийт суралцагчдын 75 хувь нь гүнзгийрүүлсэн, сонгон секцэнд хичээллэж байгаа бөгөөд 1500-аад багш, ажиллагсад ажиллаж байна. Дүүрэгт орших улсын, хувийн нийт 21 их дээд сургууль коллежид 19.800 оюутан суралцаж, 955 багш ажиллаж байна.

    Урлаг спорт

Тус дүүргийн нутаг дэвсгэрт спортын ордон 2, аж ахуй нэгж байгууллага их дээд сургууль, коллэж ЕБС-ийн 18 спорт заал, хөл бөмбөгийн талбай 2, хөнгөн атлетикийн талбай 2, чийрэгжүүлэлтйг талбай 19 байдаг. Спортын самбо, жү-до, чөлөөт бөх, хөнгөн атлетик, дугуй хүндийн өргөлт, айзамт гимнастик, сагсан бөмбөг, волейбол зэрэг төрлүүд амжилттай хөгжиж байгаа бөгөөд тив, дэлхий улсын хэмжээнд дүүргийнхээ нэрийг алдаршуулсан алдартнуудаараа бид бахархдаг.Тус дүүрэгт дүүргийн соёлын ордон 1, нийтийн номын сан 1 их дээд сургууль, коллеж ЕБС-ын номын сан 37, түүх соёлын дурсгалт газар 14 оршдог. Мөн орчин үеийн стандартад нийцсэн 6000 хүний суудалтай спортын цогцолбортой. Түүнчлэн Монгол үндэстний баяр наадам жил бүр манай дүүрэг байрладаг Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнд болдог билээ.

            Нийгмийн хамгаалал, эрүүл мэнд

Тус дүүрэг нь нарийн мэргэжлийн болон суурь, анхан шатны тусламж үйлчилгээг чанартай шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг амжилттай зохион байгуулж ирсээр байгаа билээ.  Хан-Уул дүүрэгт  Эрүүл мэндийн төв-1, Нэгдсэн эмнэлэг 1,  өрхийн эмнэлэг 15, хувийн хэвшлийн эмнэлэг 18, ЭМН-ийн харьяа амбулатори 1, тосгоны хүн эмнэлэг 1, Сэргээн Засах Клиник Эмнэлэг, Оргил рашаан сувилал зэрэг эрүүл мэндийн 70 гаруй байгууллага иргэдэд нарийн  мэргэжлийн болон суурь тусламж үйлчилгээг хүргэж байна.

            Аялал, жуулчлал байгалийн үзэсгэлэнт газрууд

Дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын чиглэлээр 20 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс дурьдвал Нүхт,Чингисийн хүрээ, Дүнжингарав, Нармонтур, Буянт-Ухаа, Сонгины амралт, Их тэнгэр, Ханбогд цогцолбор зэрэг аялал жуулчлалын баазууд нь үзэсгэлэнт байгальтай дархан цаазат Хан Богд уулын амнуудад байрладаг. Жуулчны баазууд нь жилдээ 60-80 мянга гаруй жуулчид хүлээн авах хүчин чадалтай бөгөөд ОХУ,Герман, АНУ,Канад, Солонгос, Япон, Сингапур, Малайз зэрэг 30 гаруй орны жуулчид манай орны байгаль соёл зан заншилтай танилцдаг юм.

 

how to cheat husband blacktomflint.ca how to cheat on husband
i dream my husband cheated on me link will my wife cheat again
pet prescription discount card prescription drug discount cards viagra coupons from manufacturer
prescription discount coupons click viagra savings and coupons
can i take imodium while pregnant go can i take imodium while pregnant

Зохиогчийн эрх © 2014 Хан-Уул дүүргийн засаг даргын тамгын газар CloudNetwork LLC