Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын “Нэг цэгийн жишиг үйлчилгээ”-ний төв нээлтээ хийнэ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас Төрийн үйлчилгээг иргэдэд нэг дороос шуурхай хүргэх, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Нэг цэгийн үйлчилгээний жишиг төв”-өө шинэчлэн /2018.01.16/ өдрийн 12:00 цагт нээнэ.  
Нэг цэгийн жишиг төвөө шинэчлэн нээсэнээр иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авч, цаг хугацаа, мөнгө төгрөгөө хэмнэн, төрийн олон төрлийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай авах шинэ боломж нээгдэж байгаа юм.

Хан-Уул дүүргийн нэг цэгийн үйлчилгээний төвөөр өдөрт 200-300 иргэн тотмол үйлчилгээ авдаг бөгөөд Төрийн үйлчилгээний мэдээлэл лавлагаа, банк, эд хөрөнгийн бүртгэл, наториат, кадастр, зурагчин, канон, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн мэдээлэл, зөвлөгөө өгөх, ТҮЦ машин, даатгал зэрэг 10 төрлийн үйлчилгээг хүргэдэг.
Үүнээс гадна иргэд ухаалаг самбараар дамжуулан төрийн үйлчилгээ авахад бүхий л бүрдүүлэх бичиг баримт, мэдээ мэдээллээ нэг дороос авч, шаардлагатай тохиолдолд газар дээр нь хэвлэн авах боломжтой гэдгээрээ даваа талтай билээ. Цаашид иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломжийг шат дараалалтай хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ. 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1288
3490
75818
4141639

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc