Хан-Уул дүүргийн 500 залуучуудын “Эко дүүргийн залуус-Тогтвортой хөгжилд” чуулган маргааш болно

Дүүрэг, нийслэл болон төрөөс баримталж буй Залуучууд руу чиглэсэн бодлого, шийдвэрүүд, тэдгээрийн хэрэгжилт, хороо дүүргийн залуучууд өөрсдийн эрх ашигт нөлөөлөх аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, үзэл бодлыг нь тусгах, тэдэнд эх оронч үзлийг эрхэмлэж, ёс заншил, өв уламжлалаа дээдлэн, эрүүл, чадварлаг, бүтээлч ёс зүйтэй, соёлтой иргэн болж төлөвших, өөрийгөө хөгжүүлэх, нийтэд тустай, сайн дурын ажилд манлайлан оролцоход уриалах зорилгоор дүүргийн Залуучуудын чуулганы зохион байгуулагдах гэж байна.

2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монголын үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордоны Их танхимд Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн залуучууд, Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд, зорилтот өрхийн залуучууд, бүртгэлтэй ажилгүй иргэд, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, малчин, ногоочин, тариаланч, спорт, урлагийн төлөөлөл, их дээд сургууль, коллежийн оюутны төлөөлөл  нийт 500 залуучууд анх удаагаа  чуулах юм.

/2018.04.25-ны 10:00 – 16:00/

Холбоо барих дугаар: 80089691, 88039255


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3580
10537
122010
4187831

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc