ХАН-УУЛ ДҮҮРЭГТ - STARTUP WEEKEND АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Хан-Уул дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Швейцарийн Хөгжлийн агентлагийн санхүүжилтээр GFA Консалтинг групптэй хамтран “Startup Weekend арга хэмжээг Хан-Уул дүүрэгт 2018 оны 02 дугаар сарын 02-04 ний өдрүүдэд зохион байгуулагдана.

Шинэ санаа, бизнесээ урагшлуулах, суралцах сонирхолтой залуучууд 01 дүгээр сарын 05-28 хүртэл хугацаанд https://goo.gl/forms/MB6xgwHEfs8atDg1 линкээр орж бүртгүүлнэ. Өөрийн бизнес санаа, төслийг 1 минутад багтаан тайлбарласан видеог явуулна уу. Жич: Төслөө Youtube болон Vimeo-д хуулсан байх шаардлагатай. /Бичлэг явуулаагүй тохиолдолд таны бүртгэл идэвхгүй болно/

Бүртгэлийн асуултуудад үнэн зөв, бүтээлч, тодорхой хариулснаас хамаарч шүүгчдийн бүрэлдэхүүн 50 хүнийг сонгон шалгаруулна.

 Хэн оролцож болох вэ?

  • 15-34 настай
  • Хан-Уул дүүргийн оршин суугч
  • Шинэ санаатай
  • Өөрийн бизнес санааг бодит болгох хүсэлтэй
  • 54 цаг арга хэмжээнд оролцох боломжтой
  • Шинэ зүйлсийг суралцах хүсэл эрмэлзэлтэй

 54 цаг багаар ажилласны эцэст шалгарсан хамгийн шилдэг бизнес санаатай 1 багт  10.000.000 хүртэлх төгрөгийн буцалтгүй дэмжлэг олгоно.

Залуучууд та бүхнийг бизнес санаагаа хөгжүүлж, идэвхтэй оролцохыг урьж байна.

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

81
7042
79342
4392716

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc