ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 23ы өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах,

Тендер шалгаруулалтын дугаар: ХУД2020/ДТХ-04-19

          Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

          Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

             Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд 2018, 2019 оны борлуулалтын орлого аль нэг жилд  40,000,000 /дөчин сая/ төгрөгөөс багагүй байна.

             Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50%-иас багагүй байна.

             Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх бөгөөд  цахим системээр дамжуулан Сангийн яамны мэдээллийн сангаас тендерт оролцогчдын сүүлийн 2 жил буюу 2018, 2019 онуудын борлуулалтын орлого, шаардлагатай мэдээллийг давхар шалгана.

             Сүүлийн 2 жил /2018, 2019/-ийн аль нэг жилд ядаж нэг удаа 40 000 000 /дөчин сая/  төгрөгөөс багагүй үнийн дүнтэй эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлсэн ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажилласан байна.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Улсын бүртгэлийн гэрчилгээний үйл ажиллагааны чиглэл: Гадаад худалдаа

 Тендерийн хамт 1,000,000 /нэг сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Хүчинтэй байх хугацаа: 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.

Цахим тендерт оролцогч цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар цахим тендерийн баталгаа гаргуулна.

Тендерийг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 10 цаг 30 минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7420
19158
131203
6932320

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc