“Хоолоор сувилахуй- Эмгүйгээр эмнэхүй” нээлттэй хаалганы өдөрлөг болно

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрийн хүрээнд Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтсээс зохион байгуулж буй “Мэргэжил бүхэн сайхан” сарын аян үргэлжилж байна.

Түүнчлэн жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдрийг дэлхий нийтээрээ ОУ-ын Сувилагчдын баяр болгон тэмдэглэдэг уламжлалтай.  

Ийн тус аяны хүрээнд “ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН БАЯР”-ыг тохиолдуулан сувилагч мэргэжлийг олон нийтэд сурталчлах, сувиллын үйл ажиллагааг танилцуулах зорилгоор “Хоолоор сувилахуй- Эмгүйгээр эмнэхүй” нээлттэй хаалганы өдөрлөг 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ХУД-ийн “Хүүхдийн клиник сувилал 4” дээр зохион байгуулагдана. 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2199
0
74464
4387838

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc