“ХӨГЖЛИЙН ХАРАНДАА -2017” ЭКСПО БОЛНО

Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн хэлтэсээс Хүүхдийн Байгууллага үүсч хөгжсөний 92 жилийн ойн хүрээнд дүүргийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийг олон нийтэд хүргэх, хүүхдийн хөгжлийн  үйлчилгээний төрөл, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, сонголтыг өргөжүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж буй “Хөгжлийн харандаа - 2017” экспог 2-р хорооны нутаг дэвсгэр Ажилчдын тайлбайд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11:00 --14:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна. 
Экспо-д Хан-Уул дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хүүхдийн оролцооны төрийн болон төрийн бус байгуулага, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг урлаг, спортын дугуйлан, сургалтын төвүүд оролцох тул эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид, хүүхэд багачууд та бүхнийг энэхүү экспогоор зочилон өөрт шаардлагатай мэдээ мэдээллийг авахыг хүсэж байна.
Экспо-д дараах байгууллагууд оролцохоор мэдээллээ ирүүлээд байна. Үүнд:
1. “Энхтөгөлдөр” хөгжмийн сургалтын төв
2. Goodneighbors олон улсын байгууллага
3. Хүүхдийн ордны салбар дугуйлангийн төлөөллүүд
4. Хан-Уул дүүргийн номын сан
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эцэг эхчүүдийн холбоо
6. Соёлын ордон
7. Тояа сампингийн сургалтын төв
8. Эрч клуб
9. Шинэ зам, хүүхэд гэр бүл хөгжлийн төв
10. Насан туршийн боловсролын төв
11. Хай пай сургалтын төв
12. Залуучуудын хөгжлийн төв
13. Дүүргийн хүүхдийн холбоо
14. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс
15. Хобби клуб 


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

172
7072
79433
4392807

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc