ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 16-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№12/

 

 

2019 оны 09 дүгээр сарын 16                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Татварын хэлтэс

Дараагийн шуурхай зөвлөгөөнд татварын орлогын талаарх мэдээлэл болон орлого нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Хан-Уул дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийн мэдээ танилцуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

Шинээр 5 хороо байгуулагдаж байгаатай холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар 5 хороонд ажиллах албан хаагчдаа томилгоожуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Хан-Уул дүүрэгт 2020 онд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын зураг төсвийг гаргах /Яармаг, Нисэх буюу захын 3 хорооны салаа замуудын зураг төсвийг гаргах/

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Газар зохион байгуулалтын алба, Эрүүл мэндийн төв, Цагдаагийн газар

Шинээр байгуулагдаж байгаа 5 хорооны байрыг барих байршлыг судлах, өрхийн эрүүл мэндийн төв болон цагдаагийн хэлтсүүд тус 5 хороонд үйл ажиллагаа явуулах байршлаа судалж, 2020 оны төсөвт суулгах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Ерөнхий боловсролын сургуулиудын захирлуудыг сэлгэх санал танилцуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

7

Нийгмийн бодлогын хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар

Дүүрэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалтын аюулгүй байдалд хяналт тавих, тайлагнах, ажлын хэсгийг Засаг даргын орлогч даргаар ахлуулан 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр байгуулах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн газар

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хаах албан бичиг, мэдэгдлийг холбогдох дээд байгууллагад уламжлах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Ил задгай худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэх

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар

Нийгмийн хэв журмыг алдагдуулж байгаа үйлдлүүдийг таслаж зогсоож, холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Эрүүл мэндийн төв

Сүрьеэгийн өвчлөлийн асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл өгөх

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Сайжруулсан түлш борлуулах ажлыг эрчимжүүлэх, онцгой анхаарал хандуулж шуурхай ажиллах, 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ажлын хэсгийг хуралдуулах, Газар зохион байгуулалтын алба дамжин өнгөрөх цэгийнхээ мэдээллийг авах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

13

Газар зохион байгуулалтын алба

Хан-Уул Яармаг худалдааны төвийн асуудлыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас асууж, тодруулах, тайлагнах

Ажлын 5 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.09.19-ний өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2791
9130
85232
4659447

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc