ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАНА

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” тохиодог. Нэгдсэн үндэсний байгууллага 1981 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг анх Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өдөр болгосноос хойш дэлхий даяараа энэ өдрийг тэмдэглэсээр ирсэн бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас уг өдрийг гишүүн орнуудынхаа хүрээнд тэмдэглэхийг уриалдаг.

Монгол Улс тус өдрийг 2019 онд “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан бөгөөд Хан-Уул дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөлөөс энэ өдрийн хүрээнд хийх үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж байна.

Төлөвлөгөөний нэг ажил болох тус үзлэгийг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас санаачлан тус дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг “Интермед” эмнэлэгтэй хамтран 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулана.


Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

5346
43874
140564
5288689

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc