ҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 10 -НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨН ДЭЭР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР

Д

            

 2018 оны 09 сарын 10 өдөр                                                                                                                                                                             Хан-Уул дүүрэг                                                                                                                                                                                                                 

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

 

НИТХ-ын 2016 оны 3/08 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 3 дугаар улирлын биелэлтийг 2018 оны 09 дүгээр сарын 14ий дотор багтаан НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс хүргүүлэх

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Боловсролын хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс

 

Нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Засаг дарга нарын хамтарсан ажлын хэсгийг байгуулж боловсролын салбарт үүсээд байгаа нөхцөл байдлын асуудлаар сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч нартай уулзалт, ярилцлага зохион байгуулж үйл ажиллагааг нь хэвийн явуулахад тодорхой үр дүн гаргаж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулиудын судалгааг гаргаж, хоёр ээлжинд шилжүүлэхтэй холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, сургууль, цэцэрлэгийн барилгын засварын ажлын явцтай уялдуудан үзлэг шалгалт зохион байгуулж, засврын ажлыг эрэмбэлж 2019 оны төсөвт саналаа тусгаж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

, Нийгмийн бодлогын хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн I хэлтэс, Цагдаагийн II хэлтэс

Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд төрийн болон төрийн бус байгууллагын албан байр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байранд согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон байх тул хуулийн хэрэгжилтийг ханган ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс,

Цагдаагийн I хэлтэс,

Цагдаагийн II хэлтэс

Мал бүхий иргэд хязгаарлагдсан бүсэд орж ирэх магадлалтай тул хориглосон, тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах.

 

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, , Боловсролын хэлтэс, Мэргэжлийн хянлтын хэлтэс,

ТҮТ ОНӨААТҮГ

2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахаар, төлөвлөсөн ажлуудыг хугацаанд чанартай гүйцэтгэж дуусгах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа ажлыг эрчимжүүлж, эцэслэн дуусгах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс,

Газрын алба

Дүүргийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

9

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр тус дүүргийн 10 дугаар хороонд 960 хүүхдийн сургууль баригдахаар төлөвлөгдсөн тул ажлын явцыг судалж танилцуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Нийгмийн бодлогын хэлтэс, Биеийн тамир, спорт хороо

Намрын урлаг, спортын тэмцээн, уралдааны бэлтгэл ажлыг ханган, зохион байгуулалтыг хариуцан ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

11

Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсролын хэлтэс

18 дугаар сургуулийн Захирлын ажил хүлээлцэх ажлыг эрчимжүүлэх.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

12

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Эдийн Засаг төлөвлөлтийн хэлтэс,

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Хан-Уул дүүрэгт ажиллах тул бэлтгэл ажлыг хангаж, төлөвлөгөө, хөтөлбөрийг батлуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2018.09.18-ны өдрийн 13:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com /

 цахим хаягаар хүлээн авна.

 

 

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

3464
26593
159449
2784828

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc