НИЙСЛЭЛИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН 2020 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№02/

 

 

2020 оны 01 дүгээр сарын 20                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/01 дугаар захирамжаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан энэ сардаа багтаан зорилтот жилийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба

Хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлж эрх шилжүүлж дуусгах, тендер зарлах ажлыг хуулийн хугацаанд зохион байгуулж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, “Тохижилт үйлчилгээний төв” ОНӨААТҮГ, “Хан-Уул Агро” ОНӨААТҮГ, Нийт байгууллага

Нийслэлийн хэмжээнд хог, хаягдлыг цэвэрлэх ажлыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зохион байгуулах, Захирагчийн ажлын алба, төвийн дүүргүүдийн Удирдлагуудтай хамтран дүүргүүдийн нутаг дэвсгэрээр явж гудамж, талбайн хог хаядлын асуудлыг шийдвэрлэж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Газар зохион байгуулалтын алба

Туул голын дагуу хамгаалалтын бүсэд байгаа газруудыг “Улаанбаатар хотын Ногоон парк” байгуулах, суурь судалгаа болон бусад бэлтгэл ажлыг хангаж, ажлыг 2020 оны 03 дугаар сарын 01-нйи өдрөөс эхлүүлэх.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

5

Замын цагдаагийн хэлтэс

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэхтэй холбогдуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудад зохицуулагч ажиллуулах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

6

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс

Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам талбайд эвдэрч гэмтсэн авто замын тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлагыг засварлах, өнгө үзэмжийг сэргээх ажлыг зохион байгуулж, Захирагчийн ажлын албанаас газар дээр явж хяналт тавьж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

7

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Нийт байгууллага

Нийслэлийн дүүргүүд, хэрэгжүүлэгч агентлагууд, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газрууд болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрууд, нийслэлийн төсөвт байгууллагуудын 2019 оны үйл ажиллагааны үр дүнг үнэлэх ажил өнөөдрөөс эхлэх тул байгууллагууд бэлтгэл хангаж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Цэргийн штаб

Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэл явуулах тухай” А/1248 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерын бүртгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдрөөс хоёрдугаар сарын 07-ны өдрүүдэд анхан шатны нэгж болох хороон дээр зохион байгуулах тул хэрэгжилтийг хангаж ажиллах.

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2020.01.28-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

165
26572
14008
6442099

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc