"ӨГӨӨМӨР ӨДӨР" АРГА ХЭМЖЭЭ БОЛНО

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран "ӨӨРТ ХЭРЭГГҮЙ ЗҮЙЛЭЭ ХЭРЭГЦЭЭТЭЙ НЭГЭНДЭЭ ӨГЦГӨӨЕ" уриатай "Өгөөмөр өдөр" өдөрлөгийг 2019 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 11 цагаас 17 цагийн хооронд "АЖИЛЧНЫ АЛДАР ТАЛБАЙ"-д зохион байгуулахаар ажиллаж байна.

Арга хэмжээнд: Хуучин хувцас, гутал, Электрон бараа, Ном сэтгүүл, Цүнх, гоёл чимэглэл, Гэр ахуйн хэрэгсэл, Хүүхдийн тоглоом солилцох, худалдах, бэлэглэх боломжтой. жич: Та бусдад зориулж авчирсан эд зүйлсээ угааж, цэвэрлэсэн байх шаардлагатай. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, СӨХ-үүд, иргэд та бүгдийг идэвхтэй оролцохыг уриалж байна.

Холбоо барих дугаар: 7777-1965, 89844898

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

1393
3481
75923
4141744

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc