ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НУТГИЙН ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГУУДЫН УДИРДАХ АЖИЛТНЫ 2019 ОНЫ 10 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР /№13/

 

2019 оны 10 дугаар сарын 07                                                                                                                                                                         Улаанбаатар хот

Хэрэгжүүлэх байгууллага

Өгөгдсөн үүрэг даалгаврын товч агуулга

Хугацаа

Хяналт тавих албан тушаалтан

1

2

3

4

5

1

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээг 14 хоног тутам дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд танилцуулж, хэвших

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

2

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсэг, дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нартай хамтран 72 цагийн хугацаанд гэр хорооллын айл өрхүүдээр сайжруулсан түлш хэрэглэх заавар, зөвлөмжийг өгөх

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

3

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс

Дүүргийн 15 дугаар хорооны 130 дугаар сургууль дээр зам шинээр тавигдаж байгаатай холбогдуулан иргэдээс гомдол ирж байгаа тул 2019.10.07-ны өдөр оршин суугчидтай уулзан, газар дээр нь очиж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

4

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

Зайсан орчмын байрнуудын ундны уснаас гэдэсний өвчин илэрсэнтэй холбогдуулан тус хорооны иргэдтэй уулзан, холбогдох арга хэмжээг шуурхай авах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан

5

Бүртгэлийн хэлтэс

Бүртгэлийн хэлтэст иргэдээс гомдол ирж байгаатай холбогдуулан иргэдийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан

6

Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дөрвөн улирлын цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын явцыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан

7

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс

Дүүргийн 4, 6 дугаар хорооны гэрэлтүүлгийн эвдрэл гэмтлийг шуурхай засварлаж, гэрэлтүүлгийн асалтад тогтмол хяналт тавьж ажиллах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

8

Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Цагдаагийн газар

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлогч аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавьж, олборлолт тээвэрлэлт хийж буй машинуудыг хязгаарлах арга хэмжээ авах саналыг яаралтай танилцуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Нэгдүгээр орлогч Г.Батсайхан

9

Онцгой байдлын хэлтэс

Дүүргийн Онцгой комиссын хурлыг энэ 7 хоногт багтаан хуралдуулах

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

10

Нийгмийн бодлогын хэлтэс,

Боловсролын хэлтэс

Багш нарын баярын үйл ажиллагааг 2019.10.15-ны өдөр зохион байгуулж, бүх багш нарыг хамруулан бэлтгэл ажлыг сайтар хангах

Ажлын 7 хоног

Засаг даргын орлогч А.Амартүвшин

11

Төрийн захиргааны удирдлагын хэлтэс

Дүүргийн Засаг даргын хороон дээр ажиллах хуваарийг шинэчлэн гаргаж, холбогдох хэлтэс, албад руу хүргүүлэх

Ажлын 7 хоног

Засаг даргын Тамгын газар

 

 

 

 

 

Жич: Үүрэг даалгаврын биелэлтийг  2019.10.16-ны өдрийн 12:00 цагаас өмнө /khanuul.1208@gmail.com/

 цахим хаягаар хүлээн авна

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

2867
9153
85308
4659523

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc