ЦАХИМ ТЕНДЕРИЙН УРИЛГА

ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

 

Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

                       

Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны алба нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-Уул дүүрэгт шинээр байгуулагдсан хороодын Өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах, ХУД2020/ДТХ-04-20 дугаартай тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  • Борлуулалтын хэмжээ:
    • Сүүлийн 2 жилд /2018, 2019 он/ гүйцэтгэсэн борлуулалтын орлого аль нэг жилд 30,000,000 төгрөгөөс багагүй байна.
  • Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
    • Сүүлийн 2 жилийн /2018, 2019 он/ аль нэг жилийн хугацаанд дор хаяж нэг удаа 30,000,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
  • Тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх. Үүнд:
  • Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлох, ханган нийлүүлэх, худалдах

Үнийн саналыг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10.00 цаг-аас өмнө цахим системээр илгээнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10.30 минут -т нээнэ.

Дотоодны давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

 Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. Цахим худалдан авах систем (www.tender.gov.mn)-ээс үнэ төлбөргүй татаж авна уу.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн

 чөлөө, Иргэдэд үйлчлэх төв байр, 9 давхарт 902 тоот, утас: 70009011

 

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

7329
19144
131112
6932229

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc