Цахим тендерийн урилга

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 Огноо: 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр

 Тендер шалгаруулалтын нэр: Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Наадамчдын замаас Arane эмнэлгийн баруун тал гэр хороолол дундуур Буянт-Ухаа цогцолбор сургууль хүртэлх авто зам /ХУД 10-р хороо/”-ын ажил

 Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ/202002390

 Худалдан авах ажиллагааны алба нь эрх бүхий тендерт оролцогчдоос Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй “Наадамчдын замаас Arane эмнэлгийн баруун тал гэр хороолол дундуур Буянт-Ухаа цогцолбор сургууль хүртэлх авто зам /ХУД 10-р хороо/”-ын ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж цахим тендерийн баримт бичиг болон холбогдох материалыг татаж авна уу.

 Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө тендерт оролцох хураамж болох 50 000 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.

 Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

 Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

 Борлуулатын орлогын нийт мөнгөн дүнгийн дундаж үзүүлэлтийг нь тооцох жилийн тоо:

 Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

 Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.

 Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2017, 2018, 2019 онуудын аль нэг жилд төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэсэн байна.

 Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм

 Зураг төсөл боловсруулах байгууллага нь: Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

  • 2.8.1.4 - Хотын авто зам, замын зураг төсөл боловсруулах

  • Ажил гүйцэтгэх байгууллага нь:

 Зам тээврийн хөгжлийн яамнаас олгодог:

2.8.2.1- Хатуу хучилттай зам барих

 Тендерийн баталгааны хэмжээ буюу мөнгөн дүн нь: 10 000 000 /Арван сая/ төгрөг                       2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг дуустал байна.

 Тендерийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 30 минутаас минутад Хан-Уул дүүргийн Худалдан авах ажиллагааны албаны 902 тоот өрөөнд нээнэ.

 Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрх тооцно.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 хороо, Иргэдэд Үйлчлэх төв байр, 9 давхар, 902 тоот, Худалдан авах ажиллагааны алба,

Утас: 70009011

Цахим хаяг: www.tender.gov.mn , www.khanuul.procurement.gov.mn, www.khanuul.mn

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

238
23406
131553
6932670

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc