БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД ЕРӨНХИЙ ЭРГҮҮЛ, ХАРИУЦЛАГАТАЙ ЖИЖҮҮР АЖИЛЛАНА

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Засаг даргын Тамгын газарт ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр томилон ажиллуулах дүүргийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжийн дагуу томилогдсон ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр нь 2020 оны 07 сарын 10-ны өдрийн 18:00 цагаас 07 сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэл бэлэн байдалд, шуурхай мэдээллийг хүлээн авч ажиллана.
Мөн дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, 1-21 дүгээр хороодод дээрх өдрүүдэд тус тусын байранд хариуцлагатай жижүүр ажиллуулахыг үүрэг болгосон байна.
Баяр, амралтын өдрүүдээр ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүр болон Онцгой комиссын гишүүд, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, мэргэжлийн албад, хэлтэс албадын дарга, захирал, эрхлэгч нар байнгын бэлэн байдалд ажиллах юм.
Дээрх өдрүүдэд шуурхай мэдээллийг 83120466 дугаарын утсанд холбогдож өгөх боломжтой.

Захирамжийг энд даржүзнэ үү. 

 

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4202
27127
94836
6692709

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc