ҮЕР, УСНЫ ОСЛЫН ЭРГҮҮЛЭЭР АЖИЛЛАХАД ШААРДЛАГАТАЙ НЭМЭЛТ ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер, усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” А/800,  Хан-Уул дүүргийн Засаг даргын “Усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/260 дугаар захирамжийн дагуу Цагдаагийн газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Хан-Уул болон Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн томилгоот бүрэлдэхүүн Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.

Гол, голын тогтоол усанд иргэд усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор хийгдэж байгаа хамтарсан эргүүл 2020  оны 06 дугаар 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Яармагийн гүүр”-ээс 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сонсголонгийн гүүр” –ийн чиглэлд хийгдэж байна.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу  урьдчилан сэргийлэх ажилд шаардлагатай хантааз 8 ширхэг, аврах цагираг-4 ком, аврах олс /100м/ шийдвэрлэснийг өнөөдөр Онцгой байдлын хэлтэст хүлээлгэн өглөө.  

Шинэ мэдээ

Эрэлттэй мэдээ

Хэрэглэгчийн хандалт

4217
27127
94851
6692724

ХӨГЖҮҮЛСЭН: cloudnetwork llc